ХБНГУ-аас Монголд суух Элчин сайдыг томилжээ
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар Хэльмут Рудольфыг томилсон байна. Тэрбээр итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшинд гардуулан өгчээ. Энэхүү уулзалтын үеэр дэд сайд Г.Амартүвшин шинэ Элчид сайдад амжилт хүсээд, хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлийн хүрээнд эрчимтэй өрнөж байгааг тэмдэглэж, ирэх жил тохиох дипломат харилцааны 50 жилийн ойг өргөн хүрээнд зохион байгуулж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал хийхийг чухалчилж байгаагаа онцоллоо.
2023-08-07
282 айл үерт өртөж, дөрвөн хүн амь үрэгдлээ
Хөрсний бохирдол, лаг шавартай энэ үед эрүүл мэндийн байгууллагаас өвчин, халдвараас сэргийлэх арга хэмжээ, сэрэмжлүүлэг иргэдэд өгөөгүй. Төрийн албаны, цэвэрхэн хувцастай хүмүүс зүгээр суухаас өөр хийх зүйлгүй байна” хэмээн хоолой зангируулан хэлэв. Энэ зуурт нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Р.Мөнхбат ирснээр бид дотогш оров. Тэрбээр нөхцөл байдлын талаар “Орон гэргүй болсон иргэдийг Онцгой комиссын Шуурхай штабт бүртгэж байгаа. Тэдгээр айлд гэр олгохоор ярьж байна. Дүүргийн холбогдох албаныхан үерийн аюултай бүсэд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авна” гэсэн юм.
2023-08-07
ОБЕГ-ынхан 1003 тонн лаг шавар, хог, шороог цэвэрлэжээ
Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үерийн улмаас үүссэн нийт 1003 тонн лаг шавар хог, шороог тээвэрлэж, цэвэрлээд байна. Усанд урссан 54 тээврийн хэрэгслийг татан гаргаж, авто замыг чөлөөлж, Хот тохижилтын газрын 89 хүнтэй баг 24 машин механизмтай ажиллаж, хог, лаг шаврыг цэвэрлэн Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн хүргэж байна.
2023-08-07
Баянзүрх дүүрэгт 1019 алба хаагч, 51 техниктэй ажиллаж байна
Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жамсран уулын баруун талын аманд буусан уруйн үерийн хор уршгийг арилгах, автозам, гарцыг чөлөөлөх, үерийн усанд урссан автомашиныг татан гаргах ажиллагаанд Онцгой, Цагдаа болон нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 1019 алба хаагч, 51 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.
2023-08-06
“Нүүдэлчдийн нийслэл” эрдэм шинжилгээний хурал боллоо
“Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023” -ын хүрээнд “Нүүдэлчдийн нийслэл” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж буй. Хүй долоо худагт Монгол туургатны эрдэмтэн судлаач, түүхчдийн өргөөнд хоёр өдөр үргэлжлэх энэхүү хуралд Монгол, Тува, Халимаг, Буриад, Өвөр Монгол, Дээд Монгол, Казахстан, БНСУ, ХБНГУ зэрэг 10 улсын угсаатны зүй, түүх, соёл судлал, шашин судлал, соёлын антрополги, археологийн 100 гаруй эрдэмтэн судлаач оролцож байгаа юм.
2023-08-05
Сэлбэ голыг сэтэлж, бохирын хоолой холбохыг оршин суугчид эсэргүүцлээ
Уг ажлыг гүйцэтгэгч компанийнхан 2022 оны зургадугаар сарын 30-нд Ус сувгийн удирдах газрын мэргэжлийн хэмжилтээр баталсан ажлын зургийн дагуу, тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж буйгаа илэрхийлсэн байна. Харин иргэд тус хоолой нь үерт өртөж ачааллаа дийлэхгүй, бохирын худаг дүүрч асгарсан гэх шалтгаанаар эл ажлыг эсэргүүцсэн аж. Тиймээс оршин суугчид тухайн газарт дахин шалгалт хийх шаардлагыг холбогдох байгууллагын удирдлагуудад хүргүүлжээ.
2023-08-04
“Түгжрэлд нөлөөлдөг 8-9 цэг байна”
Сар хүрэхгүй хугацааны дараа хичээлийн шинэ жил эхэлж, замын түгжрэл ихэснэ. Үүнтэй холбоотойгоор “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-аас замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаарх мэдээллийг нийслэлийн удирдах ажилтнуудын өчигдрийн шуурхай хуралдааны үеэр танилцуулсан байна. Тус төвийн захирал С.Адъяасүрэн “Бүртгэлийн камерт өнгөрсөн долоо хоногт хамгийн цөөндөө 336 000 гаруй, ихдээ 478 000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэгдлээ.
2023-08-02
Шинэ Хархорум хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулжээ
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас тус хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулжээ. “Шинэ Хархорум нь соёл, аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ, олон улсын харилцаа, өндөр технологийн үйлдвэрлэлийн төв байна” гэж үзэл баримтлалд тусгасан аж. Өвөрхангай, Архангай аймгийн нутгийг хамрах эл хотыг ойролцоогоор 500 000 хүн амтай байхаар төлөвлөжээ.
2023-08-02
М.Мөнхгэрэл: Ундны усны шинжилгээний дүнд эерэг сорьц илрээгүй
Үерийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хүн амын дунд гэдэсний халдварт өвчин дэгдэх болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөрсний бохирдлын түвшин, цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшинг тогтоохоор лабораторийн шинжилгээ хийсэн.
2023-08-01
Бүх төрлийн тээврээр давхардсан тоогоор 69.9 сая хүн зорчсон байна
Зам, тээврийн салбарын статистикийг энэ оны эхний хагас жилийн байдлаар гаргаснаа салбарын яамнаас өчигдөр танилцууллаа. Агаарын тээврээр дээрх хугацаанд 708 350 зорчигч тээвэрлэсэн нь 2022 оны мөн үеийнхээс 384 880-ар өссөн дүн аж. Түүнчлэн эхний хагас жилд агаарын тээврийн 8020 нислэг гүйцэтгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2405 буюу 42 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Үүнээс олон улсын нислэг 3905-ыг гүйцэтгэсэн нь 2022 оныхоос 55.5, орон нутгийн 4115 нислэг гүйцэтгэсэн нь 5.8 хувиар илүү дүн болжээ.
2023-08-01