Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жамсран уулын баруун талын аманд буусан уруйн үерийн хор уршгийг арилгах, автозам, гарцыг чөлөөлөх, үерийн усанд урссан автомашиныг татан гаргах ажиллагаанд Онцгой, Цагдаа болон нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 1019 алба хаагч, 51 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.
Мөн Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 250 алба хаагчийг үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд татан оролцуулж байна.