Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар Хэльмут Рудольфыг томилсон байна. Тэрбээр итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшинд гардуулан өгчээ. Энэхүү уулзалтын үеэр дэд сайд Г.Амартүвшин шинэ Элчид сайдад амжилт хүсээд, хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлийн хүрээнд эрчимтэй өрнөж байгааг тэмдэглэж, ирэх жил тохиох дипломат харилцааны 50 жилийн ойг өргөн хүрээнд зохион байгуулж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал хийхийг чухалчилж байгаагаа онцоллоо.
Элчин сайд Хэльмут Рудольф 1992 оноос хойш ХБНГУ-ын ГХЯ-нд ажилласан туршлагатай. Мөн Египет, Болгар, Австри, Конго, Нигер улс дахь Дипломат төлөөлөгчийн газар болон Бүгд Найрамдах Чад Улсад Элчин сайдаар ажиллаж байсан аж.