Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас наймдугаар сарын 5-ны 21:00 цагаас хойш Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дугаар хороо Дарь-Эх, Цагаан даваа орчимд нийт 75 хүн хүч, 17 машин механизмтайгаар 24 цагаар ажиллаж,
- Уулын ус үерлэн бууснаар авто зам руу түрж орж ирсэн их хэмжээний лаг, хог хаягдал, шороог цэвэрлэн тээвэрлэж;
- Далангийн дээд хэсэгт лаг шавраар дүүрсэн уулын сувгийг 150 метр газар сувагчилж;
- Үерийн усанд автаж авто замыг хаасан автомашинуудыг чөлөөлж;
- Үерийн усаар угаагдаж эвдэрсэн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хавтангуудыг зөөн тээвэрлэх, шороон сувгийг сэргээн татах, илүүдэл шороог зөөж тээвэрлэн;
- Эвдэрсэн 110 метр далан, авто зам дагасан сувгийг сэргээн ухаж 450 тонн лаг хагшаасыг цэвэрлэж;
- Үерийн хамгаалалтын далан сувгийн төгсгөл болох Сэлбэ голтой нийлэх хэсэгт 100 метр газрыг цэвэрлэж, урсцыг сайжруулан;
- 4 тонн усаар 60 метр шугам хоолойг буудуулж, 4 ус гаргуурыг гараар цэвэрлэж, онгойлгож ажиллалаа.