Нийслэлийн харьяа байгууллагууд Яармаг руу нүүв
Нийслэлийн ЗДТГ-ынхан Яармаг руу бүрэн бүрэлдэхүүнээрээ нүүж дууссан тухай хотын дарга Х.Нямбаатар өчигдөр мэдээлэв. Түүнчлэн нийслэлийн харьяа газар, агентлагуудын дийлэнх нь ч нүүж дуусаад буй гэнэ. Одоогоор нийслэлийн Эрүүл мэндийн болон Байгаль орчны газрынхан хараахан Яармагт төвхнөж амжаагүй юм байна. Тиймээс дээрх хоёр газраас бусад агентлагаас үйлчилгээ авах иргэд Яармагт байрлах нийслэлийн засаг захиргааны цогцолбор луу очих шаардлагатай болох нь.
2024-08-09
Гуравдугаар сургууль орчмын явган хүний замыг нарийсгажээ
Нийслэлийн гуравдугаар сургуулийн ойр орчмын явган хүний зам уг нь бусад газрынхаас арай өргөн байдаг. Гэтэл сүүлийн долоо хоногийн хугацаанд тус сургууль орчмын явган хүний замыг нарийсгах нь уу гэлтэй нэг талаас нь ухаад, ундуй сундуй болгоод хаячихав. Явган хүний замыг яагаад эвдсэнийг бид тодруулсан юм. Газар дээр нь очиход тэнд ажиллаж буй хүмүүс “Их тойруу, Бага тойруугийн бүсээс өнгөрсөн жил хийж эхэлсэн дугуйн болон явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байгаа” гэж хэлэв.
2024-08-09
Улаанбаатар хотын ерөнхий архитектороор Ч.Төгсдэлгэрийг томиллоо
Улаанбаатар хотын ерөнхий архитекторын сонгон шалгаруулалтыг нийслэлийн ЗДТГ-аас өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд зарлаж, оролцогчдын материалыг сарын хугацаанд хүлээн авахаар төлөвлөөд байв. Үүний дараа нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг сонгон шалгаруулалт зохион байгуулж, ялагчийг тодруулах талаар тухайн үед ЗДТГ-аас мэдээлж байсан юм. Гэтэл түүнээс хойших дөрвөн сар гаруйн хугацаанд сонгон шалгаруулалтын сураг алдарч, хотын ерөнхий архитекторын талаар хүмүүс бараг мартаад байтал нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Z үеийн төлөөлөл болсон Ч.Төгсдэлгэр хэмээх бүсгүйг өчигдөр гэнэт л “гаргаад ирэв”
2024-08-09
Найман сая ам метр талбайг ариутгахад 1.2 тэрбум төгрөг зарцуулжээ
Улаанбаатар хотод бороо орсны дараах уршиг их. Зам, талбай эвдэрч, айл өрх, барилга байгууламж усанд автахын зэрэгцээ хөрс ихээр бохирддог. “Үерийн дараа гэр хорооллын нүхэн жорлонгийн өт урсаж байна. Нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай” гэх мэдээлэл цахим орчинд тархсан юм. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхнаас тодруулахад “Өнгөрсөн зургаадугаар сараас хойш нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд бохирдсон талбайг ариутгаж байгаа. Эхлээд бохирдсон хөрснөөс дээж авч, үндэсний лабораторид шинжлүүлдэг
2024-08-05