Нийтийн тээврийн салбарт 600 автобусаар парк шинэчлэлт хийв
Нийтийн тээврийн салбарт 15 жилийн дараа 600 автобусаар парк шинэчлэлт хийв. Тодруулбал, үйлчилгээнд явж байсан автобусны 50 гаруй хувийнх нь насжилт хэтэрч, парк шинэчлэл хийхээс өмнөх хугацаанд 17 автобус шатсан. Энэ мэт эрсдэлтэй нөхцөл үүссэн учраас нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийг эхлүүлжээ.
2024-10-09
Метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендер зарлав
“Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг өчигдөр зарлалаа. Төслийн ажлын хэсгийн хуралдаан өнгөрсөн сарын 30-нд болж, метроны техникийн тодорхойлолтыг баталж, Тендерийн үнэлгээний хороо руу шилжүүлжээ. Уг төслийн зөвлөх үйлчилгээг БНСУ-ын Сөүл хотын метрог барьсан “Духуа инженеринг” тэргүүтэй дөрвөн компанийн түншлэл хариуцаж байгаа билээ.
2024-10-04
БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 2007 айлын орон сууц барина
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны 10 га талбайд 2007 айлын орон сууцын хороолол барих бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар нийслэлийн Орон сууцын бодлогын газрын дарга Г.Ганхүү өчигдөр мэдээлэв. Орон сууц барих нээлттэй тендерийг өнгөрсөн нэгдүгээр сард зарласан бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Ил сүнг” компани шалгарчээ.
2024-10-02
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах уу
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо өнгөрсөн нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлт үүссэн. Дэлбэрэлтийн улмаас хамгийн их хохирол амссан нь тухайн хэсэг дэх 207 дугаар байрны 63 өрхийн 218 оршин суугч.
2024-09-27
Бэрхшээлээс боломж эрсэн “бетонон хот”-ууд
Бид Улаанбаатарыг “цементэн хот”, “бетонон ширэнгэ” гэж нэрлэдэг. Энэ нь тэнцвэргүй төлөвлөлттэй нь холбоотой. Тодруулбал, хотынхоо зай талбайг тэнцвэртэй, оновчтой ашиглахыг чухалчлалгүй хэт олон барилга, байгууламж барьснаас ингэж муугаар цоллуулахад хүрсэн. Дэлхий дахинд ч ийм “гуншинтай” хот цөөнгүй. Хүн амын тоо хурдацтай өсөн нэмэгдэж, төвлөрөл эрчимжихийн хэрээр хэт их барилгажсан, тэнцвэргүй төлөвлөлттэй хотуудын эгнээ өргөжсөөр байгааг Хот, бүс нутгийн төлөвлөлтийн олон улсын нийгэмлэг (ISOCARP)-ээс мэдээлэв.
2024-09-23
Автомашингүй өдрийг тэмдэглэж байна
Манай улс 12 дахь жилдээ зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор автомашингүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийн дэлхийн 1500 орчим хот тэмдэглэн өнгөрүүлдэг юм.
2024-09-21
М.Золбоо: Найрамдал, Товчооны авто замыг шинэчилнэ
Улаанбаатар хотын 4 байршилд төмөр зам доогуур нүхэн гарц барьж буй. Үүний нэг “Таван шар”-ын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн бямба гарагт нээсэн. Тэгвэл авто замын хөдөлгөөний ачаалал ямар байгаа талаар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн Авто замын инженер М.Золбоогоос тодрууллаа.
2024-09-21
Дарга ангийнхны автобус хоосон явдаг гэв үү
“Түгжрэлийг бууруулах “Ecomobility” аяныг төрийн түшээдээс эхлүүллээ” гэх уянгын халил нь хэтийдсэн мэдээллийг нийслэлийн ЗДТГ-аас энэ сарын эхээр олон нийтэд өгч байв.
2024-09-20
Гэр хорооллыг орон сууцжуулах байршлуудыг батлав
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх байршил батлуулах тухай танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр танилцуулж, тогтоолын төслийг баталлаа.
2024-09-20