Нөхрийнхөө талаар худал мэдүүлэг өгсөн хэмээн ял шийтгэсэн нь хүний эрхийг зөрчсөн гэж үзэв
Гэтэл өөрийн гэрийн гадна нөхөр, төрсөн хүүгийнх нь оролцоотой болсон үйл явдлыг харсан, мэдсэн хүн болох Ө-ын тэднийгээ хамгаалах үүднээс өгсөн “хохирогчийг тухайн өдөр ирээгүй” гэсэн гэрчийн мэдүүлгийг худал мэдүүлэг өгсөн хэмээн буруутгаж, ял шийтгэсэн нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан түүний эрхийг зөрчсөн байх тул Ө-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
2022-10-18
Цэргийн эмнэлэг вакум мэс заслын өрөөтэй болов
Австри Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа “Тоног төхөөрөмжийн шинэчлэл-2” төслийн явцтай танилцаж шинээр суурилагдсан орчин үеийн ламинар урсгал бүхий вакум мэс заслын өрөөг нээж тууз хайчлах ёслолын үйл ажиллагаанд оролцлоо.
2022-10-16
"Шилдэг хилийн манаа-2022" маршийн тэмцээн боллоо
Хилийн цэргийн 0245 дугаар анги алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэг, дадлага, ур чадварыг нэмэгдүүлэх, иргэдэд хилийн албаны онцлогийг сурталчлах зорилгоор ангийн эмэгтэй цэргийн алба хаагчдын дунд "Шилдэг хилийн манаа-2022" 5 км-ын маршийн тэмцээнийг зохион байгууллаа.
2022-10-13
11 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан хуульдаа дахин "гар хүрэх" нь
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Геодези, зураг зүйн тухай хууль 1997 онд батлагдсан. Үүнээс хойш 11 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан юм.
2022-10-13