Оюутан солилцооны хөтөлбөрүүдийн хамрах хүрээг тэлэхэд анхаарах нь
УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Унгар Улсын Үндэсний ассамблейн дарга Көвер Ласло манай улсад айлчилж байна. Парламентын дарга нар өчигдөр албан ёсны хэлэлцээ хийв. Энэ үеэр УИХ-ын дарга “Хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын идэвхтэй хамтын ажиллагаа нь талуудын харилцааг өргөжүүлэх, харилцан ашиг сонирхол бүхий салбарт хамтын ажиллагааг баяжуулах, түүнийг дэмжсэн эрх зүйн таатай орчныг бий болгоход чухал ач холбогдолтой” гээд Тамгын газрын ажилтнуудыг солилцож, туршлага хуваалцах чиглэлд хамтран ажиллахыг хүсэв.
2023-05-05
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барилаа
Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг өчигдөр Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Д.Амарбаясгалан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Уг төсөлд УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож, тэдний 50 хувийг мажоритар, 50 хувийг пропорциональ аргаар сонгохоор тусгажээ.
2023-05-04
Үндсэнхуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг УИХ-д суудалтай намууд дэмжив
Засгийн газраас санал авч буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөс хэт халихгүй ч 2015 онд манай намаас дэвшүүлж байсан зарчмын байр сууриа хадгалан саналаа хүргүүлж байна. Үүнд шүүхийн хараат бус байдлыг хангах, Үндсэн хуулийн цэцтэй холбоотой заалтууд ч бий” гэв.
2023-05-02
"Гэрэгэ" бондын өрийн үлдэгдэл 368,7 сая ам. долларыг бүрэн төлж барагдууллаа
Харин есдүгээр сард төлөгдөх ёстой "Евро" бондын 500 сая долларын өр дараах эх үүсвэрийг бэлдэхээр зорьж байна. Ингэхдээ "Хөгжлийн банк"-ны чанаргүй зээлийн эргэн төлөлт болон бусад эх үүсвэрүүдийг цуглуулж, "Евро" бондын өрийг төлнө. Л. Оюун-Эрдэнийн Засгийн газар ажиллаж эхэлснээс хойш нийтдээ 5,9 их наяд төгрөгийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулаад байна.
2023-05-01
ХЭҮК-оос хууль тогтоогчдод өгсөн даалгавар
...Улсын ерөнхий прокурорын газрын мэдээгээр 2020-2022 онд нийт 2674 сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилж, үүнээс 1079 буюу 40.3 хувийг нь шүүх, прокурор, баривчлах байрны даргын шийдвэрээр сулласан байна...
2023-05-01
УИХ-ын гишүүдийн хууль батлахад өгсөн саналыг ил тод болгохыг шаардлаа
“Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ нь засаглалын хөтөлбөрийн хүрээнд иргэдийн хяналтыг дэмжиж, төлөөллийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор УИХ-ын гишүүдийн хууль батлахад өгсөн саналын мэдээллийг авахаар Тамгын газарт нь хоёр жилийн хугацаанд зургаан удаа хандсан ч бүтэлгүйтжээ. Уг нь Үндсэн хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн зохицуулалтаар энэ нь нээлттэй байх ёстой аж. Иймд тэд тус мэдээллийг нээлттэй болгохыг шаардан, “Мэдэх эрхтэй” аян эхлүүлж буйгаа өчигдөр зарлав.
2023-04-28
Нам, эвслүүд нэр дэвшүүлэх ажиллагаагаа ирэх долоо хоногт эхлүүлнэ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар ирэх сарын 4-нөөс нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагаагаа эхлүүлнэ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийг ирэх зургадугаар сарын 18-нд улсын хэмжээнд зохион байгуулах бөгөөд нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгах ёстой. Энэ удаа гурван аймгийн ИТХ-ын гурав, 17 аймгийн 31 сумын ИТХ-ын 41, нийслэлийн хоёр дүүргийн ИТХ-ын хоёр төлөөлөгч буюу нийт 46 хүнийг сонгох юм. Ташрамд дурдахад, иргэд нөхөн болон дахин сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт дахь мэдээлэлтэйгээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудсаар дамжуулан танилцаж, шалгах боломжтой.
2023-04-28
Дөрвөн Элчин сайдыг томилох санал гаргав
Харин өнгөрсөн онд БНСУ-д Элчин сайдаар томилогдсон Э.Сарантогосыг Канад Улсад сэлгэн шилжүүлж, оронд нь Б.Энхбатыг шилжүүлэх гэнэ. Тэрбээр МИАТ-ийн БНСУ дахь төлөөлөгч юм. Өдгөө Канадад суугаа Элчин сайд Я.Ариунболдыг 2018 онд томилсон билээ. Мөн Ш.Оргилыг БНХАУ-ын Хөх хотод суух Ерөнхий консулаар томилов. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөнөөс гадна авлигын хэрэгт яллагдагчаар татагдсан юм.
2023-04-27
Хэвлэлийн албад данхайж байна
...Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар гэхэд 16 хүний бүрэлдэхүүнтэй. Өдөр тутмын зарим сонины редакцаас ч нүсэр бүтэцтэй. Үг, илтгэлийн, цахим мэдээллийн, сонин хэвлэлийн, контент боловсруулалтын гэсэн дөрвөн хэлтэстэй, таван дарга, 11 мэргэжилтэнтэй...
2023-04-27