Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд УИХ-ын гишүүдийн тоог 152 болгон, тэдний 50 хувийг мажоритар, 50 хувийг пропорциональ аргаар сонгохоор тусгасан. Уг төслийн эхний хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж, гишүүдийн 96.7 хувь нь зөвш өөрлөө. Тус хуралдаанд УИХ-ын 73 гиш үүний 57 нь оролцож, 78.1 хувийн ирцтэй эхэлсэн юм. Үндсэн хуульд зааснаар УИХ-ын нийт гишүүн (76)-ий дөрөвний гурав (57)-аас доошгүйн ирцтэй бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчл өлтийг хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үздэг. Улмаар эхний хэлэлцүүлэгт оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн (хамгийн багадаа 38 гишүүн буюу 66.6 хувийн) саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзвэл төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ёстой. Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12.1.10-т заасны дагуу төслийг цаашид хэлэлцэх, эсэх талаар зөвшөөрнө, эсвэл татгалзана гэсэн томьёоллоор санал хураадаг.
Эхний хэлэлцүүлгийг явуулсантай холбоотойгоор Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж, мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Уг төсөлд УИХ-ын гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгоно гэсэн зохицуулалт нь 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентад хамаарахгүй гэсэн заалтыг тусгажээ. Мөн Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэлх хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөхөөр заасан байна. Түүнчлэн Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд хууль, тогтоомжийг нийцүүлэх ажлыг УИХ-аас баталсан хуваарийн дагуу хийж дуусгах заалт бий аж. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа заавал гурван хэлэлцүүлэг явуулах ёстой. Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж буй асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байхаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан байдаг. Энэ хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үйл ажиллагааны үр дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг судлахтай холбоотой зохицуулалт бий. Үүний дагуу УИХ-ын дарга захирамж гаргаж, гишүүдийг тойрогт нь ажиллуулахаар томилсон юм. Улмаар гишүүд иргэдийн үзэл бодол, байр суурийг судалж, тэдний саналыг нэгтгэн, тайлан мэдээгээ энэ сарын 17-ны дотор Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх аж. Ингээд байнгын хороо саналуудыг нь нэгтгэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсэгт 18-ны дотор хүргүүлэх юм байна. Иймд энэ долоо хоногт намын бүлгүүд, байнгын хороодын болон нэгдсэн хуралдаан болохгүй. Зөвхөн ажлын хэсгүүдийг хуралдуулахаар төлөвлөжээ.
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгдсэн хуралдаанд танилцуулахдаа Үндсэн хуульд өөрчл өлт оруулах үндэслэл, гадаад, дотоод нөхц өл байдлын талаар гурван зүйлийг онцолсон. Тодруулбал, нэгт, геополитикийн өөрчлөлт буюу олон туйлт дэлхий, хоёрт, нутаг дэвсгэрийн болон нийгмийн төл өөллийг тэгш хангах, гуравт, эдийн засгийн их үсрэлт гэв. Ингээд тэрбээр сайд нар, төслийг боловсруулсан ажлын хэсгийнхэнтэй хамт гишүүдийн асуултад хариулсан юм. Тухайлбал,
С.ГАНБААТАР (УИХ-ын гишүүн):
-Үндсэн хуульд гар хүрч болохгүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу ард нийтийн санал асуулгаар үүнийг шийдэх ёстой. Та нар “Ард түмнээс саналыг нь сонсоно” гэж байгаа ч үнэн хэрэгтээ тэдний юу хүсэж байгаа нь огтхон ч хамаагүй болно. Хоёрдугаарт, УИХ-ын гиш үүд өөрсдөдөө зориулан, дахин сонгогдох магадлалаа нэмэгдүүлсэн хууль баталж болохгүй. Төсөл ёсоор УИХ 152 гишүүнтэй болбол одоогийн УИХ-ын гишүүдийг дараагийн сонгуульд өрсөлдөхгүй байхыг уриалж байна.
Х.НЯМБААТАР (Хууль зүй, дотоод хэргийн сайд):
-Үндсэн хуулийн 69.1, 69.2-т “Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар батална. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д хоёр удаа авч хэлэлцэхэд ийнхүү нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн санал авч эс чадвал уул төслийг ээлжит сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ бүрэлдэхүүн ажлаа эхэлтэл дахин авч хэлэлцэхгүй” гэж заасан. Үүнээс гадна ард нийтийн санал асуулга явуулж, дүнг нь УИХ ёсчлон батлах замаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Бидний хэлэлцэж буй эл төслийг Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах тухай Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоол, үүнд үндэслэн баталсан, УИХ-ын гишүүдийн тоог шинэчлэн тодорхойлох, сонгуулийн дэвшилт тогтолцооны зарчмыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулах төсөл боловсруулж, парламентад өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан УИХ-ын 2022 оны 54 дүгээр тогтоолыг баримтлан боловсруулсан. Таны хэлсэнчлэн ард нийтийн санал асуулга явуулах, эсэх нь нээлттэй. Гэхдээ нэг нам дийлэнх олонхыг бүрдүүлж буй парламенттай үед Үндсэн хуульд олон өөрчл өлт хийх нь нийгмийн зөвшилцлөөс ангид зүйл болох учраас УИХ-ын бүрэлдэх үүнийг нэмэгдүүлэх, эсэх талаар ярилцаж байна.
Г.ЗАНДАНШАТАР (УИХ-ын дарга):
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар энэ төслийг УИХ-ын гиш үүдийн санал, эсвэл ард нийтийн санал асуулгаар батлах уу гэдгийг хоёр болон гуравдугаар хэлэлцүүлгийн шатанд ярьж болно.
Д.ГАНБАТ (УИХ-ын гишүүн):
-152 гэдэг тоог хаанаас гаргаад ирэв. Мажоритар болон пропорциональ хувилбараар 50:50 хувьтай сонгохоор хуульчлах үндэслэл нь юу вэ. Энэ төслийг батлахгүй бол яах вэ?
Л.ОЮУН-ЭРДЭНЭ (Ерөнхий сайд):
-Геополитикийн ийм нөхцөлд манай улсын парламент олон намын төлөөллөөс бүрдэх ёстой гэсэн шаардлагын улмаас төсөл боловсруулан, хэлэлцэж байна. Сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийн төслийг АН-аас ч хэд хэдэн удаа боловсруулж байсан. Бодлогыг тойргийн өнцгөөс харж, хэрэгжүүлж ирснийг халж, аливаа асуудлыг үндэсний хэмжээнд хэлэлцүүлж, шийддэг байх нь сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийн гол зорилго. Мөн иргэд, сонгогчдын санал гээгдэхгүй, парламентын төл өөлөх чадвар сайжирна. Жишээ нь, жендерийн тэгш байдлыг хангах тухай яриад байгаа нь эмэгтэйчүүдийг улс төрийн амьдралд идэвхтэй оролцуулах гэсэн хэрэг биш. Бодлого, шийдвэр гаргахдаа аль нэг хүйсийн төлөөллийн тэнцвэрийг нь хадгалах гээд байгаа юм. Магадгүй хүйсийн хувьд тэнцвэртэй байсан бол хүүхэд тоглох талбайгүй болтол нь газрыг зарж, олгохгүй байсан биз. Үүнтэй адилаар сонгуулийн тогтолцоог ч ижил, тэнцүү байлгах зарчим баримталсан юм. Үндсэн хуулийн өөрчлөлт, тэр дундаа парламентын төлөөлөлтэй холбоотой шийдвэрийг нэг нам дангаараа гаргахгүй. АН болон бусад намынхан дэмжихгүй бол төслөө хэлэлцүүлгийн аль ч шатнаас татаж авч болно. Энэ төслийг бид хамтдаа 40 гаруй хоногийн турш шүүн хэлэлцэнэ шүү дээ.
Ш.АДЬШАА (УИХ-ын гишүүн):
-УИХ-ыг 152 гишүүнтэй болгохыг дэмжихг үй. Гэхдээ сонгуулийн тогтолцоонд пропорциональ хувилбарыг зайлшгүй оруулах ёстой.
Т.ДОРЖХАНД (УИХ-ын гишүүн):
-2012 онд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахад намын жагсаалтын ард үл бүтэх, даргын тойрон хүрээлэгч, мөнгөтэй хүм үүс бичигдэж, УИХ-д орж ирсэн гэж ярьдаг. Эрх баригч намын дарга бөгөөд энэ төслийг өргөн барьсан Засгийн газрын тэргүүний хувьд та юу хэлэх вэ?
Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-АН зөвшөөрвөл энэ асуудлаар ХҮН намтай хамт санамж бичигт гарын үсэг зурахад бэлэн байна.
Д.ӨНӨРБОЛОР (УИХ-ын гишүүн):
-Хүн амын тоотой уялдуулж парламентын гишүүдийн тоог нэмнэ гэж яриад байна. Үүний сөрөг, эрсдэлтэй тал нь юу вэ. 1992 онд Үндсэн хуулийг батлах явцад УИХ-ыг 76 гишүүнтэй, зургаан жилийн хугацаатайгаар байгуулж, гурван жилээр ротац явуулах байдлаар бүрдүүлэх тухай ч ярьж байсан юм билээ. Энэ мэт өөр хувилбаруудын талаар судалсан уу. Ер нь УИХын гишүүдийн тоог ингэж хатуу заах нь зөв үү. Өөр өөр хэлбэл, парламентын гишүүдийн доод хязгаарыг Үндсэн хуульдаа зааж, тухайн үеийн хүн амын тоо, бусад хүчин зүйлээс хамааруулан уян хатан тогтоодог улс орон бий. Тухайлбал, БНСУ 200, ХБНГУ 598-аас дээш гишүүнтэй байхаар заасан байдаг.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Олон намын төлөөлөл бүхий парламент бүрддэг учраас засаглалын хувьд тогтворгүй байдал үүсэж мэдэх сул талтай. Улмаар УИХын маргаан мэтгэлцээн сунжрах, удаашрахыг үгүйсгэхг үй. Гэхдээ хурдан хэлэлцэж, богино хугацаанд шийдвэр гаргаснаас олноороо шүүн тунгаах нь илүү давуу тал гэж харж байна.
Э.БАТ-АМГАЛАН (УИХ-ын гишүүн):
-Манай нам 2024 онд ялна гэж тооцсон бол хуучин тогтолцоогоороо явж болох байсан. Парламентын төлөөллийн зарчмыг хангахдаа хүн амын болон газар нутгийн хүчин зүйлийг харгалздаг. Өнгөрсөн хугацаанд газар нутгийн төлөөллийг хангалттай сайн тусгаж, гишүүдийн 52-ыг нь орон нутгаас сонгож ирсэн. Харин хүн амын тал нь оршин суугаа Улаанбаатараас 24 гиш үүн сонгож байна. Үндсэн хуульд энэ өөрчлөлтийг оруулснаар нийслэлийн хүн амын төлөөлөл парламентад хэрхэн зөв тусгалаа олох вэ?
Д.БУМДАРЬ (Ажлын хэсгийн гишүүн, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн профессор):
-Тойргийн мандатыг хэрхэн хуваарилах вэ гэдгийг УИХ-ын бүрэн эрхийнхээ хүрээнд шийднэ. Иргэдийн саналыг аль болох гээхгүй, ижил “жин”-тэй байх зарчмыг харгалзан 50:50 хувийн холимог тогтолцоог төсөлд тусгасан. Пропорциональ элемент өндөр байх тусам сонгогчдын өгсөн санал парламентын суудал болох магадлал өндөр байдаг.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Нэг жишээ хэлье. Улаанбаатарын нийт авто замын урт 1213 км. Таны сонгогдсон Баянз үрх дүүрэг 205, Чингэлтэй 107, Баянгол 152, Сүхбаатар 147, Хан-Уул, Сонгинохайрхан тус бүр 207, Багануур 54, Багахангай 27 км замтай. Энэ бол нийслэлийг бүхэлд нь хоёр удаа тойрчих хэмжээний зам ч ихэнх нь мухар. Өөрөөр хэлбэл, 7-10 км-ийн богино, үерийн далан дагуух, зуслангийн бүсийг чиглэсэн зам их олон байна. Энэ бүх зам хоорондоо холбогддогг үй. Уг нь эдгээрийг хооронд нь холбоход ерд өө 200 км зам хэрэгтэй. Ингэснээр нийслэлийн авто замын түгжрэл 30 орчим хувиар буурах боломжтой. Энэ бол мажоритар тогтолцооны үед нийслэлийн хөгжлийг ч бүтэн харж чадахг үй байгаагийн илрэл. Пропорциональ тогтолцоог нэвтрүүлснээр асуудлыг том дүр зургаар нь харах боломж нэмэгдэнэ.
С.ОДОНТУЯА (УИХ-ын гишүүн):
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлаад ирэх намар сонгууль явуулах юм уу. Сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгаж, “түгжих” гэж байгаад баяртай байна. Харин гишүүдийн тоог 152 болгохыг дэмжихгүй. Цөөн гиш үүнтэй парламент лоббид амархан өртдөг гэж юу яриад байгаа юм бэ. Олон гишүүнтэй болонгуут элдэв авлига, лоббид өртөхөө больдог гэж яримааргүй байна. Үүнээс гадна энэ төслийг өргөн барихаас өмнө санал авч байсан хувилбараас олон заалт хассан нь харамсалтай.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Ирэх намар сонгууль болохгүй. Болох ёстой хугацаанд нь зохион байгуулна. Иргэд, хувийн хэвшлийнхэн, намууд тайван байж болно. Эрх баригч нам өөртөө давуу байдал үүсгэхийн төлөө ажиллахгүй. Монголын ард түмний сонгож байгуулсан УИХ бол тусгаар тогтнол, ардчилал, эрх, эрх чөлөөний бэлгэдэл учраас цаашид ч ээлжит сонгуулийн тов, хугацааг өөрчлөхгүй байх учиртай. Харин сонгуулийн реформ хийхээр хэлэлцэж байгаа энэ үед бэлтгэлээ сайтар хангах ёстой. Гишүүдийн тооны тухайд хэд болгож батлах нь УИХ-ын онцгой бүрэн эрх. Өмнө нь УИХ-ын гишүүдийн тоо 99, 108, 152, 134, 123 байх ёстой гэх мэтээр зургаан хувилбар яригдаж байсан юм билээ.
Ц.ДАВААСҮРЭН (УИХ-ын гишүүн):
-Үндсэн хуулийг ойр ойрхон өөрчлөх нь буруу. Мөн пропорциональ тогтолцоо буюу намын жагсаалтаар УИХ-д сонгогдохыг дэмждэггүй. Ард түний итгэлийг алдсан, янз бүрийн хэрэг төвөгт орооцолдсон “хулгар”-ууд жагсаалтаар дамжаад ороод л ирнэ. Ийм өөрчлөлтийг баталбал нам ч, төр ч доройтно. Цаашлаад УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв, эсэхэд ч эргэлзэж байна. Ард түмэн дэмжихгүй л болов уу.
Ж.БАТСУУРЬ (УИХ-ын гишүүн):
-Энэ төслийг Үндсэн хуулийн шийдвэрт үндэслэн боловсруулсан. Гэтэл Цэцийг эрх зүйн чадамжгүй, тэтгэвэртээ гарах ёстой хүн удирдаж байна. Ийм хүмүүсээ “Шүүр” ажиллагаагаараа цэвэрлэдэггүй юм уу. Нөгөө талаас ажлын хэсгийнхэн, судлаачид, эрх баригч намынхан хэт нэг талыг барьж яриад байна. 152 гэдэг тоог яаж гаргаж ирснээ тайлбарлаж чадахгүй байна.
Ц.ТУВААН (УИХ-ын гишүүн):
-Энэ төслийг дэмжиж байна. Төслөө зөв тайлбарлаад, анх хэлсэн, ярьсан зарчмаа баримталбал иргэд ч хүлээн зөвшөөрөхөөр байгаа нь ажиглагдлаа. Авлигач, хулгайч, муу нэртэй хүмүүсийг хаалгаар гаргаад, тооноор оруулахгүй байх зарчмыг бүх нам баримтлах ёстой.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Улс төрийн намуудад л гол асуудал нь бий. Ер нь манайд мөнгөтэй хэдхэн хүн бий. Сонгууль болохоор бүгд тэдэн дээр давхиж очоод хандив авдаг. Дараа нь хандивынхаа төлөөсөнд шүүх, хууль хяналтын байгууллагынхаа удирдлага, нийслэлийн газар, өмч, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл гээд бүгдийг нь өгөх байдлаар явж ирсэн. Үүнийг бид хамтдаа зоригтой задлах ёстой. Бүх асуудал ил болж, иргэдийн мэдэх эрх хангагдаж эхэлж байна. Энэ хэрээр АН, МАН-ыг аль алиныг нь бусниулсан албан бус системийг олж харах боломж бүрдэж байгаа юм. Тэр бүлэглэлийнхнээс АН, МАН ч салах ёстой. ХҮН нам тэдний гар, хөлийг оруулахгүй байх хэрэгтэй. Ингэж чадахгүй намын жагсаалтаа тэр бүлэглэлийнхэнд алдаж, худалдвал том эрсдэл нүүрлэнэ. Тиймээс сонгуулийн зардлыг хамгийн бага түвшинд аваачих ёстой. Намын бүх санхүүжилтийг ил тод болгох шаардлагатай. Хандивын хэмжээг нэмж болох ч хэн өгөв гэдэг нь ил тод байх нь чухал. Ил тод болгоогүй нөхцөлд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Энэ ажлыг МАН манлайлахад бэлэн.
О.ЦОГТГЭРЭЛ (УИХ-ын гишүүн):
-Энэ нэмэлт, өөрчлөлтийг л баталбал цэнгэлийн манлайд хүрнэ гэж хэдхэн жилийн өмнө ярьж байлаа. Иргэний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой заалтыг хасаж өргөн барьсан нь харамсалтай. Дараагийн УИХ олон гиш үүнтэй, нэлээд хэдэн намаас бүрдсэн үед энэ өөрчлөлтийг батлахад илүү хэцүү болох юм биш үү?
Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Өргөн барихаас өмнө санал авч байсан төслийн зарим заалт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг давхааргүй байсан. Энэ хуульд би гар хүрэхгүй. Өмнө нь олон удаа ярьсан учраас УИХ-ын гишүүдийн тоо болон сонгуулийн тогтолцоотой холбоотой заалтыг тусган, төслөө өргөн барьсан гэв.