Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар мэдээлэл хийв

Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хамтын хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.
2023-05-21

Нийтийн эзэмшлийн талбай дахь хууль бус объектуудын мэдээллийг гаргаж, танилцуулахыг үүрэгдэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр буюу 2023 оны тавдугаар сарын 20-ны бямба гарагт нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй “Сэлбэ сэргэлт”, “Тойрог замын төсөл буюу Холбоосгүй замын холболтууд” зэрэг төслийн хүрээнд хийгдэх авто замын чигийн дагуу ажиллаж, Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын биелэлтэй танилцлаа.
2023-05-21

ЭЗБХ: Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг хэлэлцэв

Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр, бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан нийт 13.4 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий найман тэргүүлэх чиглэл
2023-05-19

УИХ-ын гишүүн Т.Доржханд хүүгийнхээ зээлийг барагдуулна гэв 

“Миний хүү дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг Кэмбрижийн их сургуульд 2019 онд тэнцэж, журмын дагуу зээл авсан. Аав нь 2020 онд УИХ-ын гишүүн болоход өөрийн саналаар зээлээ зогсоосон. Үүнийгээ төлөхөөр мөнгө цуглуулж байгаа. Ирэх намар гэхэд төлж дуусгах боломжтой гэсэн. Хэрэв чадахгүй бол би хүнээс зээлээд төлчихнө”
2023-05-19

УИХ-ыг 126 гишүүнтэй болгох нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ

УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг олон нийтэд танилцуулж, саналыг нь сонссон. Үүнтэй холбоотойгоор УИХ-д суудалтай намуудын удирдлага өчигдөр уулзаж, ярилцан, улмаар парламентын гишүүдийг 126 болгох нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. Тэднээс 76-г нь мажоритар, 50-ийг нь пропорциональ хувилбараар сонгох тухайд ч талууд зөвшилцөлд хүрсэн байна. 
2023-05-18

Төрийн албан хаагчдын цалингийн ялгаатай байдлыг арилгана

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа дараах мэдээллийг өглөө.
2023-05-17

Ч.Номин: Орон нутгийн соёлын салбарынханд зургаан сарын цалинтай нь дүйцэх тэтгэмжийг олгоно

Соёлын сайд Ч.Номин Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Тэрбээр, 
2023-05-17

Тойрог тойлсноос том бодлого ярьсан нь дээр

Гэхдээ улстөрчид улаан нүүрээ улалзуулах нэг хэрэг. Харин төр, түүний байгууллагуудын легитим чанар алдагдаж, хүлээн зөвшөөрөгдөх, эсэхдээ тулж буй нь том аюул. Ерөнхийлөгч, УИХ, хуулийн болон төрийн захиргааны байгууллагууд, улс төрийн нам гээд бүгдэд нь итгэх итгэл эрс муудаж байна. Жишээ нь, “Сант марал”-ын судалгаанаас харахад 2010 онд оролцогчдын 22.3 хувь нь УИХ-д огт итгэдэггүй гэж хариулж байсан нь 2023 онд 42.2 болж өсжээ. Өөрөөр хэлбэл, өвс өгсөнгүй гэж загнуулан, хөөгдөж буй гишүүн Ш.Адьшаагаас илүүтэй иргэд өөрсдийнхөө сонгосон, төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д итгэхээ больж, хүлээн зөвшөөрөхгүйдээ харааж, зүхэж буй хэрэг. 
2023-05-17

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт сайтар бэлтгэхийг даалгав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гаргийн өглөөний уламжлалт уулзалтаа үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын төлөөлөлтэй хийлээ. Тус уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Нийгмийн түншлэлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, бодлогын чиглэл” сэдвээр танилцуулга хийж, Засгийн газар суурь цалингийн ялгаатай байдлыг арилгаж, шатлалыг нь багасган, гүйцэтгэлд суурилсан цалингийн бодлого хэрэгжүүлж байгааг онцлон дурдлаа. Уулзалтад оролцсон МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Төрийн албан хаагчдыг эрс цомхотгох хэрэгтэй.
2023-05-16

Нийслэлийн Засаг дарга нарын газар олгосон захирамжийг ил болгов 

Мөн өнгөрсөн хугацаанд дүүргийн Засаг дарга нарын гаргасан, газар олгохтой холбоотой захирамжийг ил тод болгох юм байна. Цаашлаад тухайн газарт ямар барилга, байшин байгааг ч нэгтгэн мэдээлэх гэнэ. Улмаар “Шил” ажиллагааны хүрээнд холбогдох мэдээллүүдийг задлан шинжилж, шаардлагатай бол хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулахаар төлөвлөжээ. 
2023-05-16

 Хуучин“зам”-аар явж буй шинэ тоо 

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг УИХ-ын гишүүд тойрогтоо танилцуулж байна. Ингэхдээ тэд парламентын гишүүдийн тоог 152 болгон нэмэгдүүлж, мажоритар болон пропорциональ хувилбарыг ижил тэнцүү хэрэглэн, сонгох, эсэх талаар ярилцаж, санал солилцож буй. Иргэд, олон нийтийн зүгээс дэмжих, эс дэмжихээ илэрхийлэн, янз бүрийн байр суурь хөвөрч байгаа энэ үед УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх санаачилгыг хэзээнээс, хэдэн удаа, ямар хэлбэрээр гаргаж ирснийг сөхье. 
2023-05-15

УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж байна 

УИХ-ын энэ хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 5-ны нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж буй асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх ёстой. Энэ хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан уг үйл ажиллагааны үр дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг судалж, харгалзан үзэх ажлыг гүйцэтгэх зохицуулалттай. Үүний дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар 2023 оны 85 дугаар захирамжаар гишүүдийг тойрогт нь ажиллуулахаар томилсон юм. 
2023-05-11

Г.ЗАНДАНШАТАР: Авлигатай тэмцэх хөрс суурь төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас эхэлнэ 

Төрийн 4337, төрийн оролцоотой байгууллагын 234 251 албан хаагчид энэ хууль үйлчилнэ. “Ёс зүй гэдэг бол хуулийн амин сүнс. Ёс зүйгүй бол мянган хууль гаргаад ч дагаж мөрдөхгүй” гэсэн эртний дорно дахины зүйр цэцэн үг бий. Ийм учраас ёс зүйн хэм хэмжээг бүх шатанд мөрдөж байж, нийгмийн шударга ёс тогтож сэргэдэг” гэж онцлоод, төрийн бүх байгууллагын дэргэд байгуулагдах Ёс зүйн зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн дэргэд ажиллах Ёс зүйн хороо хуулийг хэрэгжүүлж ажиллахад чухал үүрэг, оролцоотой болох талаар оролцогчдод дэлгэрэнгүй танилцууллаа. Түүнчлэн нийслэлийн хороодод тулгамдаж буй нийтлэг асуудал, түүний цар хүрээний талаар байр сууриа илэрхийлж, оролцогчдын асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв. Оролцогчид цаг үеийн асуудал болох Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар УИХ-ын даргаас асуулт асууж, байр суурийг нь тодруулж байлаа. 
2023-05-11

Сонгуулийн сурталчилгааны зардлыг далайцтай бууруулах шаардлагатай гэв 

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт”-ыг 2008 онд байгуулсан бөгөөд сонгуулийн үйл явцын ил тод байдлыг сайжруулахад иргэний нийгмийн хяналт, оролцоог хангах зорилготой төрийн бус байгууллагуудын сүлжээ юм. Гишүүн байгууллагууд нь сонгуулийн ажиглалт, зардлын тайлан, сонгогчийн нэрийн жагсаалт, нийгмийн сүлжээн дэх сурталчилгаа гэх мэт өргөн хүрээнд хяналт, шинжилгээ хийж ирсэн туршлагатай.
2023-05-11

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд улсын хэмжээнд аудит хийж эхэлжээ

Төрийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ өнгөрсөн оны дөрвдүгээр сард баталсан. Тус хуулийн хэрэгжилтэд нийслэл дэх Төрийн аудитын газар аудит хийжээ. Мөн аймаг бүрт Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлсэн талаар тайлан гаргах гэнэ. Эцэст нь тэдгээрийн дүнг Үндэсний аудитын газарт нэгтгэн, тайлагнах аж. 
2023-05-11

11 тэрбум төгрөг төвлөрүүлсэн Хүүхдийн төлөө сан 106.7 саяыг нь л хүүхдэд зарцуулжээ 

Засгийн газраас “Шил” ажиллагааны хүрээнд өнгөрсөн гуравдугаар сарын 21-нээс нээлттэй мэдээллийн shilen.gov.mn цахим хуудас ажиллуулж буй. Засгийн газрын 25 тусгай сангаас Нийгмийн халамжийн, Хүүхдийн төлөө, Улсын авто замын болон Соёл урлагийг дэмжих зэрэг долоогийнх нь мэдээллийг бүрэн байршуулсныг өчигдөр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэв. 
2023-05-09

Монгол Улсын Засгийн газар хуралдаж байна

Монгол Улсын Засгийн газар долоо хоног бүрийн Лхагва гарагт хуралддаг. Тэгвэл маргааш болох хуралдааныг сайд нар хөдөө, орон нутагт ажиллахтай холбогдуулан, өнөөдөр хийж байгаа гэнэ.
2023-05-09

Л.Оюун-Эрдэнэ: Бүтээмж, гүйцэтгэлд суурилсан цалингийн шинэчлэл хийж байна 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн менежерүүдтэй хийлээ. Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа болон тус яамны газрын дарга нар, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцов. 
2023-05-09