Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

О.Цогтгэрэл АН хувь хүний эрх чөлөөний хуулийн төсөл боловсруулж ажиллах шийдвэр гарлаа

О.Цогтгэрэл "Манай улсын ардчилал иргэншиж, хувь хүний эрх чөлөө рүү хандах хэрэгтэй байна. Энэ чиглэлээр эрх чөлөөний бүлэг хуулийн төсөл боловсруулж, томоохон ажлын хэсэг гаргаж ажиллах шийдвэр гарлаа" гэлээ.  
2023-05-01

Т.Доржханд: ХҮН нам Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувь дэмжиж байна

Манай улс дэлхийд цөөн хүн амтай улсад орохгүй. Дэлхийд тусгаар тогтносон 10,000, 20,000 хүн амтай улс бий. Ази номхон далайн орнуудаар ажиллаж байсан. 10,000 хүн амтай улсын төрийн тэргүүн АНУ-д очоод тус улсын ерөнхийлөгчтэй зэрэгцэж, асуудлаа ярьдаг.
2023-05-01

"Гэрэгэ" бондын өрийн үлдэгдэл 368,7 сая ам. долларыг бүрэн төлж барагдууллаа

Харин есдүгээр сард төлөгдөх ёстой "Евро" бондын 500 сая долларын өр дараах эх үүсвэрийг бэлдэхээр зорьж байна. Ингэхдээ "Хөгжлийн банк"-ны чанаргүй зээлийн эргэн төлөлт болон бусад эх үүсвэрүүдийг цуглуулж, "Евро" бондын өрийг төлнө. Л. Оюун-Эрдэнийн Засгийн газар ажиллаж эхэлснээс хойш нийтдээ 5,9 их наяд төгрөгийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулаад байна.
2023-05-01

ХЭҮК-оос хууль тогтоогчдод өгсөн даалгавар

...Улсын ерөнхий прокурорын газрын мэдээгээр 2020-2022 онд нийт 2674 сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилж, үүнээс 1079 буюу 40.3 хувийг нь шүүх, прокурор, баривчлах байрны даргын шийдвэрээр сулласан байна...
2023-05-01

Дорноговь аймаг шилжин суурьшигчдыг хүлээж авах бодлогоо танилцуулж байна

Монгол Улсын Засгийн газрын Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд “Нээлттэй Дорноговь” чуулган Дорноговь аймагт болж байна. Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илгээлтийг Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар уншиж танилцууллаа.
2023-04-29

УИХ-ын гишүүдийн хууль батлахад өгсөн саналыг ил тод болгохыг шаардлаа

“Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ нь засаглалын хөтөлбөрийн хүрээнд иргэдийн хяналтыг дэмжиж, төлөөллийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор УИХ-ын гишүүдийн хууль батлахад өгсөн саналын мэдээллийг авахаар Тамгын газарт нь хоёр жилийн хугацаанд зургаан удаа хандсан ч бүтэлгүйтжээ. Уг нь Үндсэн хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн зохицуулалтаар энэ нь нээлттэй байх ёстой аж. Иймд тэд тус мэдээллийг нээлттэй болгохыг шаардан, “Мэдэх эрхтэй” аян эхлүүлж буйгаа өчигдөр зарлав. 
2023-04-28

Нам, эвслүүд нэр дэвшүүлэх ажиллагаагаа ирэх долоо хоногт эхлүүлнэ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар ирэх сарын 4-нөөс нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагаагаа эхлүүлнэ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийг ирэх зургадугаар сарын 18-нд улсын хэмжээнд зохион байгуулах бөгөөд нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгах ёстой. Энэ удаа гурван аймгийн ИТХ-ын гурав, 17 аймгийн 31 сумын ИТХ-ын 41, нийслэлийн хоёр дүүргийн ИТХ-ын хоёр төлөөлөгч буюу нийт 46 хүнийг сонгох юм. Ташрамд дурдахад, иргэд нөхөн болон дахин сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт дахь мэдээлэлтэйгээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудсаар дамжуулан танилцаж, шалгах боломжтой.
2023-04-28

“Намуудыг цэгцэлж, ард түмний төлөөллийн байгууллагаа үзэл бодлын нэгдэл болгож төлөвшүүлэх ёстой”

Үүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн ч нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад “унасан”. АН-ынхны үл ойлголцлоос болж энэ саналыг дэмжээгүй. Харин одоо 2019 оны нэмэлт, өөрчлөлтөд оруулж чадаагүй зохицуулалтыг гүйцээн батлах, эсэх талаар ярьж байна” гэв. 
2023-04-27

Дөрвөн Элчин сайдыг томилох санал гаргав

Харин өнгөрсөн онд БНСУ-д Элчин сайдаар томилогдсон Э.Сарантогосыг Канад Улсад сэлгэн шилжүүлж, оронд нь Б.Энхбатыг шилжүүлэх гэнэ. Тэрбээр МИАТ-ийн БНСУ дахь төлөөлөгч юм. Өдгөө Канадад суугаа Элчин сайд Я.Ариунболдыг 2018 онд томилсон билээ. Мөн Ш.Оргилыг БНХАУ-ын Хөх хотод суух Ерөнхий консулаар томилов. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөнөөс гадна авлигын хэрэгт яллагдагчаар татагдсан юм. 
2023-04-27

Хэвлэлийн албад данхайж байна 

...Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар гэхэд 16 хүний бүрэлдэхүүнтэй. Өдөр тутмын зарим сонины редакцаас ч нүсэр бүтэцтэй. Үг, илтгэлийн, цахим мэдээллийн, сонин хэвлэлийн, контент боловсруулалтын гэсэн дөрвөн хэлтэстэй, таван дарга, 11 мэргэжилтэнтэй...
2023-04-27

Ш.Оргилыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөх хотод суух Ерөнхий консулаар томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 26-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2023-04-26

Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, хүн, хуулийн этгээдийн төрийн байгууллагаас авах үйлчилгээг цахимжуулах, цахим баримт бичгийн хүчинтэй байдлыг хүлээн зөвшөөрөх, нотлох баримтын хэмжээнд үнэлдэг байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлэх үүднээс нэр бүхий 120 хуульд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.  Хуулийн төсөлд дараах өөрчлөлтүүдийг тусгалаа.
2023-04-26

 Эрх баригчдад үйлчилдэг Сонгуулийн ерөнхий хорооны эрхийг нэмж болохгүй

УИХ-аар хэлэлцэж эхлээд буй Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаснаар намыг бүртгэх Дээд шүүхийн бүрэн эрхийг Сонгуулийн ерөнхий хороонд шилжүүлнэ. Мөн намуудын санхүүгийн мэдүүлгийг хүлээн авах гэх мэт олон эрхийг тус байгууллага хэрэгжүүлэхээр байгаа юм.
2023-04-26

Засгийн газрын хурлаар "2024 оны төсөв" тэргүүтэй 21 асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар 
2023-04-26

“Гэр хорооллын сэргэлт” дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа засаг захиргааны анхан шатны нэгж нийслэлийн хороодын удирдлагуудтай хийлээ. Уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мөн 30 гаруй хорооны Засаг дарга нар оролцлоо.
2023-04-24

Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, БНХАУ-ын Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны агентлаг харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

Талууд Санамж бичгийн хүрээнд хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжлийн тэргүүлэх төслүүдийг хятадын талын зээл, тусламж болон “Даян дэлхийн хөгжил ба Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны сан”-гийн дэмжлэгээр Монгол Улсад хэрэгжүүлэх, ядуурлыг бууруулах, эрүүл мэндийг сахин хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил, цахим эдийн засаг, дэд бүтэц зэрэг салбар, чиглэлийг чухалчлан анхаарах, туршлага хуваалцах, чадавх бэхжүүлэх, бодит хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхээр тохиролцов.
2023-04-23

“Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолыг батлав

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолыг батлав
2023-04-22

Тэнгэрийн эрин сэргэн мандалт нам байгуулснаа бүртгүүлэх хүсэлтийг шүүх хүлээн авсангүй

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 18-нд болж, Тэнгэрийн эрин сэргэн мандалт нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр ирүүлсэн иргэн Д.Уламбаярын өргөдлийг буцаахаар шийдвэрлэлээ. Өргөдөлдөө хавсаргасан намын гишүүн гэх 801-ээс дээш хүний 641-ийнх нь мэдээлэл улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаагаас зөрүүтэй, хүчингүй болсон хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт гаргаж өгсөн нь өргөдлийг буцаах үндэслэл болсон аж. 
2023-04-21