Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 18-нд болж, Тэнгэрийн эрин сэргэн мандалт нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр ирүүлсэн иргэн Д.Уламбаярын өргөдлийг буцаахаар шийдвэрлэлээ. Өргөдөлдөө хавсаргасан намын гишүүн гэх 801-ээс дээш хүний 641-ийнх нь мэдээлэл улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаагаас зөрүүтэй, хүчингүй болсон хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт гаргаж өгсөн нь өргөдлийг буцаах үндэслэл болсон аж.
Ташрамд дурдахад, “Нарантуул” захын эзэн гэдгээр нь олон хүн мэдэх, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу Ардын чуулган нэртэй нам байгуулснаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр Дээд шүүхэд өргөдөл гаргаад буй. Мөн Монголын лебирал ардчилсан нам дүрэмдээ, Ард түмний олонхын засаглал нам хаягийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр тус шүүхэд хандаад байгаа бөгөөд хараахан хэлэлцэж шийдвэрлээгүй байгаа юм.
Бэлтгэсэн: Г.Орчлон