Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Японы Ерөнхий сайдын айлчлал цуцлагджээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида энэ сарын 11-12-нд манай улсад айлчлахаар төлөвлөөд байсан билээ. Гэвч тус улсын баруун өмнөд хэсэг, Кюүшюарлын Мияазаки мужийн эрэгт энэ сарын 8-нд хүчтэй газар хөдөлсөнтэй холбоотойгоор тэрбээр төв Ази дахь айлчлалаа цуцалсан байна. Номхон далайн баруун эргийн ойролцоо дахин хүчтэй газар хөдлөх магадлалтай байгаа зэргээс үүдэн Японы Ерөнхий сайд эх орондоо байж энэ бүх гамшигт бэлэн, эсэхээ нягтлах хэрэгтэйгээ мэдэгдсэн аж. Тэрбээр нөхцөл байдал дээрдэхээр айлчлалаа хийх бөгөөд одоогоор дараагийн тов нь гараагүй байна.
2024-08-12

УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ долоо хоногт нээнэ

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон улсын төсвийн тодотголыг өнөөдөр өргөн барина хэмээн Монгол Улсын сайд, Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдэгдсэн билээ. Аливаа Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойш 60 хоногт багтаан үйл ажиллагааны хөтөлбөрийн төслөө УИХ-д өргөн барих хуультай. Мега төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьсон уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан энэ оны улсын төсөвт тодотгол хийх шаардлага үүсэж буй юм.  Тиймээс эдгээр асуудлыг хэлэлцэхийн тулд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар болсон билээ
2024-08-12

Хэнтий аймгийн Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймгийн Бэрх хот үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
2024-08-09

Сүүлийн 10 жилд дансаа битүүмжлүүлсэн аж ахуйн нэгжийн мэдээллийг “нэхжээ”

Компаниудын дансыг битүүмжилж буй үйл ажиллагааны талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нарт хандаж асуулга тавьжээ. Ингэхдээ аж ахуйн нэгжийн дансыг битүүмжлэх үйл явц, түүнтэй холбоотой хууль, эрх зүйн актуудын талаар мэдээлэл авахыг хүссэн байна
2024-08-09

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Японы Ерөнхий сайд Фүмио Кишида энэ сарын 11, 12-нд манай улсад албан ёсоор айлчлах гэж байна.
2024-08-08

Орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслүүдийг бүртгэж эхлэв

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдийг бүртгэж эхэлжээ. Тэд энэ сарын 12- ноос өмнө хүсэлтээ СЕХ-нд илгээх ёстой юм. Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын салбар байгууллага нь санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө хүсэлтээ явуулна хэмээн холбогдох хуульд заажээ. Тиймээс сонгуульд оролцох тухай аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын байгууллагын болон намын даргыг томилсон шийдвэр, сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт, нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх намын дотоод журам зэрэг бичиг баримт бүрдүүлэн хандах аж
2024-08-08

Байнгын хорооны дарга Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Маналог хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало тэргүүтэй төлөөлөгчдийг  хүлээн авч уулзав. 
2024-08-06

Хүний эрхийн сонсгол хийх хүсэлтээ уламжлав

УИХ дахь АН-ын бүлэг хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүллээ. Тус бүлгийн гишүүд хүний эрхийн зөрчлүүд, хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй явдлууд, хууль, хүчний байгууллагынхан ажилдаа хайнга, хариуцлагагүй хандаж байгаа үйлдлүүдийн талаар нээлттэй сонсгол явуулах нь зүйтэй гэж үзжээ. Эл сонсголыг явуулах нь зүйтэй хэмээн дэмжиж АН-ын бүлгийн 20 гаруй гишүүн гарын үсэг зурсан байна.
2024-08-06

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулжээ

Орон нутгийн сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулжээ. Тэд харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох, нэгдсэн дүнг гаргаж, олон нийтэд мэдээлэх, төлөөлөгчөөр сонгогдсон тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн ИТХ-д өргөн мэдүүлэх, сум, дүүргийн сонгуулийн хороодын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах зэрэг эрхийг хэрэгжүүлдэг. 
2024-08-06

Реппер Сексцагаанбогд буюу Б.Гантулгыг Ерөнхий сайдын зөвлөxөөр томилжээ

Монгол Улсын Ерөнxий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  СексЦагаанБогд буюу рэппер Б.Гантулгыг өөрийн зөвлөхөөр томилжээ. 
2024-08-05

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжсэн төрийн
2024-08-05

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердын 2024 оны 8 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөв.
2024-08-04

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердын төрийн анхны айлчлал үргэлжилж байна.
2024-08-03

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улсын болон Швейцарын
2024-08-02

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен бараалхав

Цаашид Америкийн Нэгдсэн Улсын Эрдэс баялгийн аюулгүй байдлын түншлэлийн
2024-08-02

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч айлчилж байна

1964 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай.
2024-08-02

Монгол Улс, АНУ хоорондын “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-г 2025 он хүртэл сунгав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар 2024 оны 8 дугаар сарын 1-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийв.
2024-08-01

Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хүний эрхийн асуудалд анхаарч ажиллахаа илэрхийлэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга болон Хүний эрхийн дэд хорооны гишүүд Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байсан 21 настай залуу амь насаа алдсан хэрэг явдал болон хүний эрхийн зөрчилтэй холбоотой цаг үеийн асуудлаар хуралдах санал гаргасныг Улсын Их Хурлын дарга дэмжсэнээр  2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан.  
2024-08-01