Орон нутгийн сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулжээ. Тэд харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох, нэгдсэн дүнг гаргаж, олон нийтэд мэдээлэх, төлөөлөгчөөр сонгогдсон тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн ИТХ-д өргөн мэдүүлэх, сум, дүүргийн сонгуулийн хороодын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах зэрэг эрхийг хэрэгжүүлдэг.
Түүнчлэн аймаг, нийслэлийн сонгуулийн хороо энэ сарын 12-ноос өмнө сум, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга болон гурав, эсхүл таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтэд мэдээлэх юм. Харин сум, дүүргийн сонгуулийн хороо хэсгийн хороог энэ сарын 27-ноос өмнө дарга болон зургаа, эсхүл найман гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах ёстой.
Бэлтгэсэн У.Наран