УИХ дахь АН-ын бүлэг хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүллээ. Тус бүлгийн гишүүд хүний эрхийн зөрчлүүд, хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй явдлууд, хууль, хүчний байгууллагынхан ажилдаа хайнга, хариуцлагагүй хандаж байгаа үйлдлүүдийн талаар нээлттэй сонсгол явуулах нь зүйтэй гэж үзжээ. Эл сонсголыг явуулах нь зүйтэй хэмээн дэмжиж АН-ын бүлгийн 20 гаруй гишүүн гарын үсэг зурсан байна.