Компаниудын дансыг битүүмжилж буй үйл ажиллагааны талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нарт хандаж асуулга тавьжээ. Ингэхдээ аж ахуйн нэгжийн дансыг битүүмжлэх үйл явц, түүнтэй холбоотой хууль, эрх зүйн актуудын талаар мэдээлэл авахыг хүссэн байна. Мөн сүүлийн 10 жилд дансаа битүүмжлүүлсэн аж ахуйн нэгж, мөнгөн дүнг нь нэгтгэн танилцуулахыг асуулгадаа дурджээ. Улмаар уг үйл ажиллагааг цаашид бизнес эрхлэгч аж ахуйн нэгжид хэрхэн эрсдэл багатайгаар явуулж болох тухай шийдэл, арга хэмжээг мэдээлэхийг “шаардаж”.
УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд зааснаар асуулга хүргүүлснээс хойш холбогдох албан тушаалтан 30 хоногийн дотор хариуг нь бичгээр гишүүнд хүргүүлэх ёстой.
Бэлтгэсэн У.Наран