“Эрдэнэс Тавантолгой”-н мөнгийг тарааж шоудах тав дахь сонгууль
Намрын чуулганыг хаасан ч удахгүй ээлжит бусыг зарлан хуралдуулж, Үндэсний баялгийн сангийн тухай хууль тэргүүтнийг батлах замаар үүнийгээ хийх эрх зүйн орчин бүрдүүлэх гэнэ. Өөрөөр хэлбэл, ногдол ашиг гэж хэр хэмжээний мөнгө өгөх нь одоогоор тодорхойгүй ч энэ оноос өмнө мэндэлсэн, өдгөө амьд сэрүүн байгаа бүх хүнд өнөөгийн эрх баригчид төрийн нэрийн өмнөөс хэдэн цаас атгуулаад, сонгуулиар саналыг нь худалдаж авна гэсэн үг.
2024-01-18
Хаврын ээлжит чуулганаар 150 хууль, тогтоолын төслийг хэлэлцэнэ
Н.Нанзаддоржийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр, Б.Пүрэвдагва, Л.Цэдэвсүрэн нарыг Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилохыг УИХ-аар баталлаа. Мөн УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх УИХ-ын тогтоолын төслийг баталсан юм.
2024-01-17
Япон Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
Монгол Улсаас Япон Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай тогтоолын төслийг баталлаа. Хүмүүнлэгийн тусламжид зориулж 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
2024-01-17
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлууллаа
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэхийг хойшлууллаа. Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хойшлуулахыг хүссэн нийт 156 өргөдөл, албан бичиг иргэдээс УИХ-д хаяглагдан ирсэн байна. Мөн уг хуулийн төслийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Бүсчилсэн хөгжлийн тухай хууль зэрэг бусад хуулиудтай уялдуулах үүднээс хамтатган хэлэлцэх зорилгоор хойшлуулах зарчмын саналыг парламентад суудалтай улс төрийн намын дарга нар гаргасан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.
2024-01-17
УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаагдана
Өнөөдөр УИХ-ын намрын ээлжит чуулган хаалтаа хийнэ. Намрын чуулганы сүүлийн хуралдаанаар хуулиудыг эцэслэн баталж, УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг тогтооно.
2024-01-17
Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний нэмэлт урамшууллыг санхүүжүүлэх журмыг баталлаа
Боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн олгох нэмэлт урамшууллыг санхүүжүүлэх журмыг баталлаа. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын түвшинд гүйцэтгэл, үр дүнд суурилсан урамшууллын тогтолцоог бүрдүүлэх хүрээнд сүүлийн хоёр жилд цэцэрлэг, ЕБС-ийн үйл ажиллагааны болон багшийн ажлын гүйцэтгэл, чанар, үр дүнг улсын хэмжээнд нэгдсэн шалгуураар хөндлөнгөөс үнэлдэг болсон.
2024-01-17
Шинэ хархорум хот байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авна
“Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 230 дугаар зарлиг, Орхоны хөндийд Шинэ Хархорум хот байгуулах тухай Улсын Их Хурлын 2023 оны тогтоолын дагуу Засгийн газрын 2023 оны 40 дүгээр тогтоолоор Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг байгуулж, шаардлагатай суурь судалгаа, ТЭЗҮ, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлээд байна.
2024-01-17
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлнэ
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороог байгуулах Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газраас яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага болон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн авлигатай тэмцэх үйл ажиллагааны хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, хяналт тавих чиг үүргийг тус Үндэсний хороо хэрэгжүүлнэ.
2024-01-17
Парагвай руу харилцан визгүй зорчиж эхэллээ
АНУ-ын Нью-Йорк хотноо 2019 онд байгуулсан “Дипломат, албан, энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Парагвай Улс хоорондын хэлэлцээр” өнөөдрөөс хүчин төгөлдөр болж байна.
2024-01-17
Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна
Нэгдүгээр сарын 16-ны өдөр болсон Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тавьж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг бүх шатны төсвийн захирагчид, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд хангаж ажиллаж, хуулийн хэрэгжилтийн хүрээнд хэмнэгдэж байгаа зардал, өдөр тутмын үйл ажиллагаанаас хэмнэх боломжтой зардлуудыг тодорхой бууруулж хэмнэлт гаргасан хэмээн дурдаад, Монгол Улсын Үндэсний аудитын газраас 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланд Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд 83.2 тэрбум төгрөг нь хэмнэгдсэн байна гэж дүгнэжээ.
2024-01-17