АНУ-ын Нью-Йорк хотноо 2019 онд байгуулсан “Дипломат, албан, энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Парагвай Улс хоорондын хэлэлцээр” өнөөдрөөс хүчин төгөлдөр болж байна.
Хэлэлцээрийн дагуу 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс хоёр улсын дипломат, албан, энгийн паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих боломж бүрджээ.
Монгол Улс, Бүгд Найрамдах Парагвай улстай 2003 оны зургадугаар сарын 17-нд дипломат харилцаа тогтоосон байна.