Олон жил яригдсан төслүүдийг энэ онд багтаан шийдвэрлэхээр санал нэгдлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, олон жил яригдсан төслүүдийг 2023 онд багтаан шийдвэрлэхийг эрмэлзэж, эрчимжүүлэхээр санал нэгдлээ.
2023-06-30
“Аль ч улсад эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа учраас бид нэгдлээ”
Уулзалтыг дүгнэж хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Францын Гадаад хэргийн сайд “Эмэгтэйчүүдийн оролцоог үгүйсгэж байгааг бид эсэргүүцэх ёстой. Афганистан гэх мэт олон оронд охид, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа барим тавим баримтууд нь дэндүү ичгүүргүй юм. Оросын түрэмгийлэгчид бүсгүйчүүдийг хүчирхийлж байгаагийн дэргэд нүдэн балай, чихэн дүлий суумааргүй байна” гээд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт жендерийн тэгш эрхийг хангах чиглэлээр нэг сая еврогийн дэмжлэг үзүүлж буйгаа зарлав. Герман улсын хувьд мөн ийм хэмжээний дэмжлэгийг энэ онд өгч, дараа жилээс нэмэгдүүлэхээ илэрхийлсэн бөгөөд сайд А.Бербок “Өнөөгийн дэлхийд ганц улсын асуудал гэж байгаа больсон. Аль ч улсад эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөөр байгаа учраас бид нэгдлээ. Эмэгтэйчүүдийн аюулгүй байдал бол улс орны аюулгүй байдал юм” хэмээн онцолсон юм. Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт өнөөдөр өндөрлөнө.
2023-06-30
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
2023-06-28
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпин-тэй албан ёсны уулзалт хийлээ
БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, хоёр улсын хооронд яриа хэлэлцээний түвшинд байсан бүтээн байгуулалтын төслүүдийг эцэслэн шийдвэрлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцлоо.
2023-06-28
Гадаад хэргийн сайдгүй гадаад айлчлал
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 1-ний өдрүүдэд айлчлал хийж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх хоёр дахь удаагийн айлчлал нь түүхэн ач холбогдолтой.
2023-06-27