Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд Наледи Пандор, Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди-г хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцсон байна. Мөн Монгол Улс ойрын хугацаанд Жакарта хотноо Элчин сайдын яамаа нээхээр төлөвлөж байгаа гэдгээ илэрхийллээ.
Индонез улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди “Бүгд Найрамдах Индонез Улс нь Монгол Улсыг чухал түнш гэж үздэгийг тэмдэглэж, Элчин сайдын яамаа нээхээр болсон нь хоёр улсын төдийгүй АСЕАН-ы гишүүн орнуудтай харилцах харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц болно” гэдгийг онцлов.