Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг нэгтгэх ажлын хэсэг байгуулав

Манай улсын хүн амд 18 хүртэлх насны хүүхэд 36.2 хувийг эзэлж буй аж. Мөн нийгмийн халамжийн зайлшгүй дэмжлэг шаардлагатай өрхөд 460 344, эрсдэлт нөхцөлд 14 207, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн хүүхэд 3226, асрамж халамжийн 30 төвд 1031 хүүхэд амьдарч буйг НХХЯ-наас танилцуулсан байна. 2022 онд хүүхэдтэй холбоотой 1540, хохирсон 2014 гэмт хэрэг гарч, үүний улмаас 92 бяцхан амь тасарсан харамсалтай мэдээ бий. Тиймээс хуульд хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг үйлдэгчдэд тооцох хариуцлагыг чангатгах, холбогдох байгууллагуудын уялдааг сайжруулах, шаардагдах санхүүжилтийг шийдэх зэрэг зохицуулалт тусгажээ. 
2023-11-08

Канад Улстай уул уурхайгаас бусад салбарт харилцаагаа өргөжүүлнэ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2023 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр Канад Улсын Гадаад хэргийн Туслах дэд сайд Уэлдон Эпп-тэй уулзав.
2023-11-08

НББХ: Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах Ажлын хэсгийг байгуулав

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан энэ оны арваннэгдүгээр сард хэлэлцэх асуудлын цаглаварыг хэлэлцсэнээр
2023-11-07

НҮБ-ын Тусгай илтгэгч Монгол Улсад айлчилж байна

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2023 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Шүүгч, өмгөөлөгчдийн хараат бус байдлын асуудал хариуцсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тусгай илтгэгч Маргарет Саттертуэйтийг хүлээн авч уулзав.
2023-11-07

Агаарын харилцааны тухай Монгол, Лаосын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулав 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлал нэр нь тодроогүй дайчдын хөшөөнд цэцэг өргөснөөр эхэллээ. БНАЛАУ-ын нийслэл Вьентьян хотод байрлах эл хөшөөг иргэний дайнд амь үрэгдсэн цэргүүдийн гэгээн дурсгалд зориулан 2009 онд бүтээсэн бөгөөд гадаад улсаас айлчилж буй төр, засгийн тэргүүн нар ийн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Үүний дараа Төрийн тэргүүнийг гэргий Л.Болорцэцэгийн хамт тус улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлитийн хамт ордондоо угтлаа. 
2023-11-07

Улсын парламентын чуулган уу, нэг намын хурал уу 

Эрх баригч намын дарга буюу Ерөнхий сайд, түүний танхимын гишүүдийн хүү сард хоёр удаа чуулганы танхимд мэдээлэл хийгээд буй нь нэг талаар ил тод байдал сайжрах давуу талтай. Мөн сөрөг хүчний хэдхэн гишүүнийхээ асуултад хариулах цаг гаргаж буй мэт харагдана. Гэвч нөгөө талдаа угаас үнэмлэхүй олонх болсон намын дарга байн байн “гарч ирээд”, мөрийн хөтөлбөр, бодлогынхоо талаар яриад буй нь “УИХ-ын чуулган уу, МАН-ын хурал уу” гэсэн эргэлзээ төрүүлэхэд хүргээд байна. 
2023-11-07

Нутаг буцах гэж буй Элчин сайд Х.Кобаяшиг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.11.06) Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкитай бүрэн эрхийн хугацаа дуусаж, эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
2023-11-06

Монгол Улс, БНАЛАУ-ын удирдлагууд хамтын ажиллагааны 7 баримт бичигт гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд 2023 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны дараах баримт бичгийг байгууллаа.
2023-11-06

МАН: Тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэхийг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.11.06/ хуралдаж, Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөл болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар  хэлэлцлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, дэд дарга Э.Бат-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн  нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
2023-11-06

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүхийг “шүүр”-дэхэд оролцох цаг болжээ

ШЕЗ-өөс “захиа” иржээ. Түүнд “Дээд шүүхээс 2018, 2019 онд “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн нэхэмжлэлтэй АМГ-т холбогдох захиргааны хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэнтэй холбогдуулан “Дээд шүүхийн таван шүүгч нэг нэхэмжлэлийг хоёр хянаж “Монгол Ураниум Ресурс”-д ашигтай шийдвэр гаргахдаа авлигад өртсөн үү”, “Дээд шүүхийн таван шүүгч “Монгол Ураниум Ресурс”-д тогтоолоороо зөвлөгөө өгсөн үү”, “Ураны тусгай зөвшөөрлийг нүүрснийх болгож “хөрвүүлсэн” шүүгч нар тайлбар хийлээ” гэсэн гарчигтай мэдээлэл цувралаар нийтэлжээ. Шүүх эрх мэдлийг Үндсэн хууль бусад хуульд заасны дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлэх, ямар ч нөхцөлд хуулиас гадуурх шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглох талаар Үндсэн хуульд заасныг нийтээр дагаж мөрддөг.
2023-11-06

Сонгож болохгүй УЛС ТӨРЧ: Хахуулийн хэргээсээ хаашаа ч бултах аргагүй А.Адъяасүрэн 

Нэг хэсэг А.Адъяасүрэн яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцахгүй зугтаж, “ах нар”-ынхаа өрөө тасалгаагаар уйлж унжиж гүйсэн гэдэг. Дараа нь прокурорын байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож байв. Харин хэргийн бусад оролцогчийн гомдлын дагуу А.Адъяасүрэнг яллагдагчаар татсан тогтоолыг сэргээсэн ч шүүхийн босгоор даваагүй байгаа юм. 
2023-11-06

Вьетнам Улсад шинээр 397 аж үйлдвэрийн парк байгуулагджээ

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арваннэгдүгээр сарын 1-5-ны өдрүүдэд БНСВУ-д төрийн айлчлал хийж байна.
2023-11-05

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Вьетнам Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чон, Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ, тус улсын Ерөнхий сайд Фам Минь Чинь нартай уулзлаа.
2023-11-04

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад гэрлэлтийн гэрээний талаар тусгажээ

Гэр бүлийн тухай хууль нь хувийн эрх зүйн асуудлуудыг зохицуулж байгаа суурь хуулиудын нэг юм. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль 1999 онд батлагдсан бөгөөд хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд тус хуульд нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.
2023-11-04

Нэрээ сольсон ч намтар нь өөрчлөгдөхгүй 

Ард түмнээ хайрлая намын нэрийг Ард түмний хүч болгон өөрчлүүлэх хүсэлтээ дарга Л.Аззаяа нь Дээд шүүхэд ирүүлсэн юм байна. Иргэдээ хайрлах гэхээр өөрийнх нь зүгээс ихэд хүчин чармайлт, хөрөнгө мөнгө гарах гээд байгаа учир шууд тэдний хүчийг ашиглах сонголт руу шилжив үү, яав.
2023-11-03

Монгол, Хятадын худалдааны эргэлт 30 хувиар өсжээ

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, төрийн өндөр дээд хэмжээний айлчлал тогтмолжиж байгаа нь хөрш орнуудын найрсаг харилцааг олон талт салбарын хүрээнд бэхжүүлэн хөгжүүлэхэд нэн таатай үе хэмээн үзэж буй”гаа тэмдэглэв. 
2023-11-02

Лаос улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс /БНАЛАУ/-ын Ерөнхий сайдын орлогч, Батлан хамгаалахын сайд Жансамон Жаняалад тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2023-11-02

2024 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй холбоотой хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг болж байна

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн 21 хуулийн төсөл, УИХ-ын 7 тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.
2023-11-02