Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Монгол, Польш хоёр орны худалдааны эргэлтийг нэмнэ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн яам, Сангийн яам, Хөгжил, технологийн яамны төлөөлөгчдийг энэ сарын 4-нд хүлээн авч уулзав.
2024-06-05

НИТХ-ын 15 төлөөлөгч УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ

УИХ-ын ээлжит ес дэх удаагийн сонгуульд нийслэлийн ИТХ-ын 15 төлөөлөгч нэр дэвшиж байна. Дээрх нэр дэвшигчдийн 6 нь өдгөө дүүргийн Засаг даргаар ажиллаж байна. Нэр дэвшигчдийг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар өнөөдөр хүлээн авлаа.
2024-06-05

БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийнайлчлал дурсгалын мод тарьснаар өндөрлөв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны зургадугаар сарын 1-4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийв. Ерөнхийлөгч нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтыг даван туулах хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг бэлгэдэж “Монгол соёлын парк” цогцолборт дурсгалын мод тарилаа.
2024-06-05

 Нэр дэвшигчид хандивын дансаа зарлаж эхлэв

УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчид зардлын дансны дугаар, банкны нэрийг энэ сарын 13-наас өмнө Үндэсний аудитын газарт мэдэгдэж, бүртгүүлэх ёстой. Эхний даваагаар болзлоо хангасан нэр дэвшигчид өчигдрөөс сонгуулийн хандивын дансаа зарлаж эхэлсэн байна. Тэд иргэний үнэмлэхийн хуулбар, дансны дугаар, банкны нэрийг баталгаажуулсан баримт болон бүртгүүлэх хүсэлтээ хавсаргаад төрийн аудитын газарт хандана. Аудитаас бүртгэсэн бол хандивын дансаа олон нийтэд зарлаж, дэмжлэг хүсэж болох аж. Иргэн 10, хуулийн этгээд 30 хүртэлх сая төгрөгийн хандивыг дэмжиж буй нэр дэвшигчдээ өгөх боломжтой юм. 
2024-06-05

Чой Жин Вон: Уул уурхайн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөг Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2024-06-05

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын дөрвөн гишүүнээс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн  эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
2024-06-04

А.Г.ЛУКАШЕНКО: Би Монгол Улсад ашиг хайж айлчлаагүй 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко энэ сарын 1-4-нд манай оронд айлчилж буй. Түүний айлчлалын гол арга хэмжээ өчигдөр болсон юм. УИХ-ын сонгуулийн өмнө тус улс Төрийн тэргүүний түвшний анхны айлчлалаа хийж буй нь зарим хүнд хардлага төрүүлжээ. Улмаар түүний айлчлалыг эсэргүүцсэн хүмүүс ч цөөнгүй байв. Нийгмийн сүлжээгээр А.Г.Лукашенког “Оросын Гитлер” хэмээн цоллож, нутаг руугаа хурдан буцахыг шаардсан байр суурь ч хөвөрлөө. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Төрийн тэргүүнийг өчигдөр 11.00 цагт Сүхбаатарын талбайд угтсан авсан юм. Уг ёслолд гадаад орнуудаас манай улсад суугаа Элчин сайдууд, олон улсын төлөөлөл оролцов. Угтан авах ёслолын ажиллагаа дуусаж, зочид Төрийн ордонд хэлэлцээ хийж байх үеэр хоёр иргэн Украины далбааг барин Сүхбаатарын талбайгаар гүйж, түүний айлчлалыг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Гэвч цагдаа нар тэднийг баривчилсан байна. 
2024-06-04

МАН-ын бүлэг дөрвөн жилд 126 удаа хуралджээ

УИХ дахь бүлгүүд өчигдөр хуралдав. АН-ынхан мэдээлэл хийсэнгүй. Харин МАН-ын бүлэг өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа тайлагнасан юм. Тэд нийт 126 удаа хуралдаж, 320 гаруй асуудлыг хэлэлцэн шийджээ. Парламент дөрвөн жилийн хугацаанд 2000 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэж, шийдвэрлэсэн аж. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын, Боловсролын багц, УИХ-ын сонгуулийн, Эрүүл мэндийн багц, Баялгийн сангийн тухай зэрэг чухал хуулийг мөн баталсан. Тус намын бүлгийн дарга Н.Тогтохсүрэн “Эдгээр хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж, батлах гол ачааллыг манай намын бүлэг үүрсэн.
2024-06-04

Нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг ҮАГ-т бүртгүүлнэ

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байх бөгөөд нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй.
2024-06-04

Булган уулын байгалийн дурсгалт газрыг дархан цаазат газар болгох тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024-06-04

УИХ-ын хаврын чуулган маргааш завсарлана

УИХ-ын хаврын чуулганыг маргааш буюу энэ сарын 5-нд завсарлуулахаар болжээ. Үндсэн хууль болон Улсын их хурлын тухай хуульд зааснаар ээлжит чуулган хагас жил тутам ажлын 75-аас доошгүй өдөр хуралдах ёстой байдаг. Үүний дагуу наадмын өмнө хаврын чуулган завсарлах учиртай. Гэвч сонгуулийн жилд уг жишгийг эвдэж, арай эрт завсарлуулдаг юм. Хаврын чуулганыг энэ жил тавдугаар сарын сүүлчээр завсарлуулахаар ярилцаж байсан ч ийнхүү хойшлуулсан аж. 
2024-06-04

Тэд сонгуулийг шударга явуулж чадах уу 

Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуульд нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг бүртгэхээс татгалзаад байв. Эдгээрээс16 нам, хоёр эвслийн 101 нэр дэвшигч, гурван бие даагч буюу нийт 104 иргэн зөрчлөө арилгасан гэж үзэж дахин бүртгүүлэхээр баримт бичгээ ирүүлжээ. Сонгуулийн төв байгууллага ирэх 10-наас өмнө нэр дэвшигчийг бүртгэх, эсэхээ эцэслэн шийдвэрлэх юм. Ийн сонгуульд өрсөлдөхөөр материалаа хүргүүлсэн нэр дэвшигчдээс заримыг нь бүртгээгүй Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр хардлага, эргэлзээ дагуулав.
2024-06-04

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
2024-06-03

БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког төв талбайд угтан авав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад 2024 оны зургадугаар сарын 1-4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког  Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.
2024-06-03

Дахин бүртгүүлэхээр 104 нэр дэвшигч баримт бичгээ ирүүлжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанааc нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн.
2024-06-03

Монгол, Беларусийн дипломат харилцаа 32 жилийн түүхтэй

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко манай улсад зургадугаар сарын 1-4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол, Беларусийн харилцаа 1991 оны арванхоёрдугаар сард  ЗХУ задарч, Беларусь тусгаар тогтнолоо зарлахад Монгол Улс хүлээн зөвшөөрсөн анхны улсуудын нэг аж. Улмаар хоёр улс 1992 оны нэгдүгээр сарын 24-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоов.
2024-06-03

Цэцийн даргаар Г.Баясгаланг сонголоо

Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаан өнгөрсөн баасан гарагт болж, даргаараа Г.Баясгаланг сонгов. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6.1-т “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг гишүүд дотроосоо дэвшүүлэн, хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж, нийт гишүүний олонхын санал авсан хүнийг сонгоно” гэж заасны дагуу тэрбээр сонгогджээ. Г.Баясгалан нь 2019 оны зургаа дугаар сард Цэцийн гишүүнээр томилогдсон юм.
2024-06-03

Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.05.31/ хуралдаанаар Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
2024-05-31