Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын их хурал

Байнгын хорооны дарга Б.Баярсайхан тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл сонслоо

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Соёлын сайд Ч.Номин болон тус яамдын холбогдох албан тушаалтнуудын хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар  Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд боловсрол, соёл урлаг, ард түмний түүх, соёл, оюуны өвийг хамгаалах, сэргээх бодлого, монгол хэл, бичиг, үндэсний цөөнхийн хэл, бичиг, ёс заншил, шинжлэх ухаан, нийтийн биеийн тамир, спортын асуудал багтдаг.  Шинээр томилогдсон байнгын хорооны дарга Б.Баярсайхан эрхлэх асуудлын хүрээнд багтдаг салбаруудын үйл ажиллагаа, тэр дундаа хууль тогтоомжийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл сонслоо.
2023-12-08

"Монгол шүүгч ОУ-ын Эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдсон нь Монгол Улсын гадаад нэр хүнд ихээхэн өссөний илрэл"

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдсон Улсын Дээд шүүхийн шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэнд баяр хүргэлээ.
2023-12-07

Нүглийн нүдийг гурилаар ХУУРАГЧИД буюу нүүрсний жинхэнэ хулгайчид

Хянан шалгах түр хороо “Нүүрсний” гэх тодотголтой энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа юм. Эхний үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 4-8-нд үргэлжилж ийнхүү өндөрлөж буй. Харин хоёр дахь үе шат энэ сарын 18-22-нд болно. Сонсголоор төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг танилцуулах юм.
2023-12-07

Хилийн чанад дахь анхны Монголын соёлын төв Бээжин хотод байгуулагджээ

Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Зам, тээврийн яаманд зочилж, дэд сайд Ли Яантай уулзлаа.
2023-12-06

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн "нүүрсний хулгай"-тай холбоотой 8 асуудлыг хэлэлцэж байна

Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. 
2023-12-06

76 гишүүний 16 нь л хуралдаа бүтэн суужээ 

УИХ-ын чуулганы арваннэгдүгээр сарын ирцийн мэдээ гарчээ. Энэ хугацаанд нэгдсэн чуулган 10 удаа хуралдсан байна. Н.Алтанхуяг, Х.Баделхан, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Н.Наранбаатар, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл, Ц.Цэрэнпунцаг, Ж.Чинбүрэн, С.Чинзориг, Б.Энхбаяр, Ж.Эрдэнэбат нарын 16 гишүүн хуралдаандаа 100 хувийн ирцтэй оролцсон аж. Харин найман гишүүн хуралдааны 50 хувьд нь л суусан байна. 
2023-12-06

Г.Занданшатар: Хууль засагладаг улсад хэн ч хэлмэгдэх ёсгүй

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр ШШГЕГ-ын харьяа 441-р нээлттэй хорих ангид ял эдэлж буй иргэн Д.Мөнх-Эрдэнэтэй биечлэн уулзаж, хорих ангийн нөхцөл байдалтай танилцлаа. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын даргын зүгээс эрх нь зөрчигдөж буй талаар иргэн Д.Мөнх-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн газар дээр нь хяналт шалгалт хийж, тайлагнах үүргийг холбогдох хүмүүст даалгасан.
2023-12-05

Монгол Улстай хийсэн худалдааны хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх бүрэн боломжтой гэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ)-ын Гадаад хэргийн хорооны урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байгаа билээ.
2023-12-05

"Манай орны нийт газар нутгийн 64 хувь нь талхлагдаж, 13 хувь нь цөлжжээ"

“МӨНХ-Шинэ хөдөөгийн сэргэлт” сэдэвт УИХ-ын гишүүд болон эрдэмтэн, судлаачид оролцсон уулзалт боллоо
2023-12-05

Нүүрсний сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 12 дугаар сарын 04-07, 18-22-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар явуулна
2023-12-05

Р.Сэддорж: Х.Сугир дарга уул уурхайн мэдлэггүй хэрнээ УИХ-ын гишүүдийг буруу мэдээллээр хангаж ирсэн

Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр эхэллээ. Эхний сонсголоор орон нутгийн "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил, үйлчилгээ, худалдан авалтыг сонсож байна.
2023-12-04

Н.Наранбаатар гишүүн "Тавантолгой" ХК-иас буцалтгүй тусламж нэрээр ЛАНД 105 автомашин авчээ

Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр эхэллээ. Эхний сонсголоор орон нутгийн "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил, үйлчилгээ, худалдан авалтыг сонсож байна. 
2023-12-04

Нүүрсний сонсголыг ШУУД дамжуулж байна

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ. Тус сонсголоор Хянан шалгах түр хороо төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулж байна. 
2023-12-04

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат өнөөдөр эхэлнэ

Монгол Улсын Их Хурлын 2023 оны долдугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат өнөөдөр эхэлнэ.
2023-12-04

ТАНИЛЦ: Чуулганы хуралдааныг хамгийн их ТАСАЛДАГ гишүүд

УИХ-ын хаврын чуулганы үеэр Их хурлын дарга Г.Занданшатар гишүүдэд хандаж Гишүүдийн ирцийн мэдээ, хууль эцэслэн батлахад өгсөн саналын мэдээг ил тод болгохыг УИХ дахь Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо болон УИХ-ын Тамгын газарт үүрэг болгосон.  Хуралдаан хангалттай ирцтэй эхэлсэн ч санал хураахад 10 гаруйхан гишүүн чуулганы танхимд үлдсэн үзэгдэл гардаг боллоо. Тиймээс гишүүд хуралдаандаа биечлэн сууж байх ёстой. Ёс зүй, сахилга хариуцлагатай байж, нийгэмд үлгэр дуурайлал болох хэрэгтэй" хэмээн онцолсон. Үүнээс хойш гишүүдийн ирц нэг үеэ бодвол сайжирсан ч хуралдааныг тасалдаг байдал мэр сэр гарсаар байна. Иймд бид энэ удаагийн намрын чуулганы хуралдаанд хамгийн их тасалсан гишүүдийг танилцуулъя.
2023-12-01

Ш.Адьшаа: Өвөлжилт хүндрэхээс өмнө малаа төхөөрсөн олон малчид байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өвөлжилттэй холбоотой цаг үеийн мэдээллийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд санал бодлоо солилцлоо.
2023-12-01

Б.Баттөмөр: Монгол малын махыг “өвчтэй” гэсэн ангилалд оруулсан нь махны экспортод сөрөг нөлөө үзүүлдэг

Б.Баттөмөр гишүүн "Өвөлжилтийн бэлтгэл ажлыг том зургаар харж, төлөвлөх ёстой.  Дэлхийн дулааралтай холбогдуулан хөв цөөрмийг төвийн бүсэд байгуулах, шаардлагатай бол усан цахилгаан станц барих хэрэгтэй. Мөн малыг эрүүлжүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа вэ? Монгол малын махыг “өвчтэй” гэсэн ангилалд оруулчихсан байдаг нь махны экспортод сөрөг нөлөө үзүүлдэг" гээд эрчим хүч, дулааны үнэ нэмэгдсэн эсэхийг лавлахад, импортын эрчим хүчний тариф нэмэгдсэн нь үнэн хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариулаад цахилгаан болон усан цахилгаан станцууд, өргөтгөлүүдийг барих төлөвлөгөө, явцыг танилцууллаа.
2023-12-01

Орон нутагт ажиллах төрийн албан хаагчдын цалинг 20-80 хувиар нэмэгдүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Удирдлагын академи, УИХ дахь МАН-ын бүлэг хамтран “Хот хөдөөгийн хөгжил 30 жилд: Ололт амжилт, тулгамдсан асуудал, гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.
2023-12-01