Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр эхэллээ. Эхний сонсголоор орон нутгийн "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил, үйлчилгээ, худалдан авалтыг сонсож байна.
Энэ үеэр 2009 онд Тавантолгой компанийн ТУЗ-ийн гишүүн, одоогийн УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт 105 автомашиныг тус компаниас буцалтгүй тусламж нэрээр өгч байсан нь ил боллоо.