УИХ-ын хаврын чуулганы үеэр Их хурлын дарга Г.Занданшатар гишүүдэд хандаж Гишүүдийн ирцийн мэдээ, хууль эцэслэн батлахад өгсөн саналын мэдээг ил тод болгохыг УИХ дахь Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо болон УИХ-ын Тамгын газарт үүрэг болгосон. Хуралдаан хангалттай ирцтэй эхэлсэн ч санал хураахад 10 гаруйхан гишүүн чуулганы танхимд үлдсэн үзэгдэл гардаг боллоо. Тиймээс гишүүд хуралдаандаа биечлэн сууж байх ёстой. Ёс зүй, сахилга хариуцлагатай байж, нийгэмд үлгэр дуурайлал болох хэрэгтэй" хэмээн онцолсон. Үүнээс хойш гишүүдийн ирц нэг үеэ бодвол сайжирсан ч хуралдааныг тасалдаг байдал мэр сэр гарсаар байна. Иймд бид энэ удаагийн намрын чуулганы хуралдаанд хамгийн их тасалсан гишүүдийг танилцуулъя.
- Ц.Анандбазар - 52.9 хувьд нь ирсэн, 20.6 хувьд нь тасалсан.
- А.Адъяасүрэн - 79.4 хувьд нь ирсэн, 14.7 хувьд нь тасалсан.
- Ш.Адьшаа - 76.5 хувьд нь ирсэн, 14.7 хувьд нь тасалсан.
- Б.Жавхлан - 58.8 хувьд нь ирсэн, 14.7 хувьд нь тасалсан.
- Х.Нямбаатар - 58.8 хувьд нь ирсэн, 14.7 хувьд нь тасалсан.