Д.Тогтохсүрэн: Агаарын бохирдлыг бууруулахад 25.8 тэрбум төгрөг зарцуулна
МАН-ын бүлэг хуралдаж дуусаад, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
МАН-ын бүлгийн дарга Тогтохсүрэн “МАН-ын бүлэг хоёр асуудлаар хуралдлаа. Нэгдүгээрт, УИХ-ын байнгын есөн хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дууссан. Иймд байнгын хороодын дарга нарыг сонгоход баримтлах зарчмыг хэлэлцэж, тогтсон. Энэ 7 хоногт 5 байнгын хороо, ирэх 7 хоногт 4 байнгын хорооны даргыг сонгоно.
Хоёрдугаарт, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, авах арга хэмжээний талаарх нийслэлийн Засаг даргын мэдээллийг сонслоо. Үүний дараа МАН-ын бүлэг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрлээ.
2023-11-20
Лаос Улсын Үндэсний Ассамблейн удирдлагатай уулзав
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар арваннэгдүгээр сарын 13-14-ний өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад ажлын айлчлал хийж, тус улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фомвихан, дэд дарга хатагтай Сунтон Саячак нартай тус тус уулзав.
2023-11-16
Д.Пүрэвдорж: Цэргийн төсвийг улстөрчид тойргоо услахад зарцуулж байна
Цэргийн ангийн орчин нөхцөлийг сайжруулахын оронд энэ зун сонгуульд нэр дэвшинэ хэмээн хөөрцөглөсөн нөхдүүд 300-400 гаруй хүнтэй цэргийн ангийг өөрсдийнхөө “пи ар”-т ажиллуулсан хэрэг Архангай аймагт гарсан. Цэргийн төсвийн мөнгийг өөрсдийн сонгуулийн ажилд зарцуулж байхын оронд цэргүүдийнхээ амьдрах орчин нөхцөлийг засах ёстой байсан юм.
2023-11-16
Парламент төсвийг танах биш, нэмж батлав
Сангийн сайд Б.Жавхлан чуулганы хуралдаанд ирэх оны төсвийг боловсруулахдаа баялаг бүтээгчдийг дэмжсэн, дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарал хандуулсныг онцолно лээ. Тиймээс эрчим хүчний салбарт нэг их наяд гаруй, барилга, хот байгуулалтын салбарт 750 тэрбум, зам барьж байгуулахад хоёр их наяд төгрөг төсөвлөсөн гэсэн юм. Ирэх онд “Оюутолгой”- гоос 760.5 тэрбум төгрөг орж ирнэ хэмээн тооцсон гэнэ. Энэ мэтээр хэдэн “саалийн үнээ”- гээ сааж, улсын төсвийн орлогын ихэнх хувийг бүрдүүлдэг нь бичигдээгүй дүрэм билээ.
2023-11-13
Спикер “гомдож”, сайд нар “зөрүүдэлж” байна
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай холбогдох хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв. Энэ сарын 15-наас өмнө ирэх оны төсвийг парламент батлах учиртай. Хэлэлцүүлэг ном журмын дагуу үргэлжилж буй ч сөрөг хүчнээс гадна эрх баригчид буюу парламент, Засгийн газар нь хоорондоо бага зэрэг “толхилцоод” байна.
2023-11-10
Улсын парламентын чуулган уу, нэг намын хурал уу
Эрх баригч намын дарга буюу Ерөнхий сайд, түүний танхимын гишүүдийн хүү сард хоёр удаа чуулганы танхимд мэдээлэл хийгээд буй нь нэг талаар ил тод байдал сайжрах давуу талтай. Мөн сөрөг хүчний хэдхэн гишүүнийхээ асуултад хариулах цаг гаргаж буй мэт харагдана. Гэвч нөгөө талдаа угаас үнэмлэхүй олонх болсон намын дарга байн байн “гарч ирээд”, мөрийн хөтөлбөр, бодлогынхоо талаар яриад буй нь “УИХ-ын чуулган уу, МАН-ын хурал уу” гэсэн эргэлзээ төрүүлэхэд хүргээд байна.
2023-11-07
Монгол, Хятадын худалдааны эргэлт 30 хувиар өсжээ
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, төрийн өндөр дээд хэмжээний айлчлал тогтмолжиж байгаа нь хөрш орнуудын найрсаг харилцааг олон талт салбарын хүрээнд бэхжүүлэн хөгжүүлэхэд нэн таатай үе хэмээн үзэж буй”гаа тэмдэглэв.
2023-11-02
Лаос улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс /БНАЛАУ/-ын Ерөнхий сайдын орлогч, Батлан хамгаалахын сайд Жансамон Жаняалад тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2023-11-02
УИХ дахь эмэгтэй гишүүд Европын Парламентын гишүүдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн нар өчигдөр (2023.10.31) Европын Парламентын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт амжилттай болж өндөрлөсөнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашид хууль тогтоох байгууллагууд хоорондын олон талт хамтын ажиллагаа илүү өргөжин хөгжих ахиц дэвшил дагуулж буйг онцлон тэмдэглэв.
2023-11-01