Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
“Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын 2024 оны төсөв Улсын их хурлаар батлагдсантай холбогдуулан, Төрийн худалдан авах үйл ажиллагааны хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 15-нд батлагдмагц, шинээр батлагдсан төсөл хөтөлбөрүүд, тендерүүд зарлагдана. Ирэх жилийн бүтээн байгуулалтууд ийн хүү эхэлж байна. 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтаар 4.9 их няд төсөвт өртөг бүхий 692 шинэ төсөл хөтөлбөр, арга хэмжээ эхэлнэ.
Тодруулбал, Зам тээврийн салбарт 1.5 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 80 төсөл арга хэмжээ, Боловсролын салбарт 977 тэрбум төгрөгийн 173 төсөл, арга хэмжээ, Соёлын салбарт 153.7 тэрбум төгрөгийн 44 төсөл, Барилга хот байгуулалтын салбарт 423.9 тэрбум төгрөгийн 59 төсөл, Эрчим хүчний салбарт 202.3 тэрбум төгрөгийн 35 төсөл, Эрүүл мэндийн салбарт 398.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 78 төсөл арга хэмжээ байна" гэв.