Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тоймчийн үг

Тоолуур гүйсэн 165 хоног

Ер нь Л.Оюун-Эрдэнэ их “өөд­рөг” хүн. Сүүлийн дөрвөн жилд иргэдийн эдийн засгийн байдал эрс муудаж, дундаж дав­харга хэмээх хэсэг нь ажилтай тулдаа л өртэй, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөн, арай ядан амьдарч байна.
2024-12-25

Заваараа ажлаа хийдэг гишүүд

Үндсэн хуулийн 23.1-т “УИХ-ын гишүүн бол ард түм­­ний элч мөн бөгөөд нийт ир­гэн, ул­­­­­сын­ ашиг сонирхлыг эр­хэм­­лэн ба­рим­­­­тална” хэмээн заасан байдаг. Гэвч энэ үнд­­сэн үүр­гээ биелүүлэхэд биш, хувийн аж­лаа ам­жуула­хад санаа тавьдаг гишүүн манай пар­­ламентад цөөн­гүй байна. Тэгээд зав гар­­вал үндсэн ажилдаа ир­дэг бололтой юм.
2024-12-17

 Эмэгтэй Засаг даргатай болох уу

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болоход 31 хоног үлдэв. Уг сонгуулиар нийт нэр дэвшигчийн 20 хувь нь бүсгүйчүүд байх хуулийн зохицуулалт үйлчилж, АН, МАН-ынхан эл босгонд дөнгөж л хүргэсэн. Хуулиа мөрдсөн болж, нэр хаасан гэсэн үг. Харин гуравдагч хүчний намууд буюу ХҮН, ИЗНН-ынхан УИХ-ынхтай ижил буюу нэр дэвшигчдийнхээ 30 хувиас давуулж бүсгүйчүүдийг сойжээ.
2024-09-09

Дарга нарын диваажин Монгол

Монголд хэн сайхан амьдарч байна вэ. Дарга нар л сайхан амьдарч байна. Монголд хэн илүү их боломж эдэлж байна вэ. Дарга нар л боломж бололцоог тултал эдэлж байна. Үнэнч шударгаар хөдөлмөрлөж буй иргэд, мөнчгөрөөрөө ажил, бизнес эрхэлж байгаа хүмүүс Монголд аятай таатай амьдрах нөхцөл улам бүр хумигдах болсныг хааяагүй хөндөх, ярих болж. Таны эргэн тойронд ч гомдол цөхрөл, эмзэглэл шогшролын шинжтэй ийм яриа хаа сайгүй дуулдаж байгаа гэдэгт эргэлзэх зүйл алга
2024-08-15

Дээрээ эвссэн ч доороо өрсөлдөнө

Хамтарсан Засгийн газар байгуулсан МАН, АН, ХҮН намынхан аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд тус тусдаа оролцохоо мэдэгдлээ. Бодлогын хувьд нэгдэж, том төслүүдээ урагшлуулах, улс орны тулгамдсан асуудлыг хамтран шийдэх зорилгоор тэд хамтарсан Засгийн газар байгуулсан. Гэвч энэ “ойлголцол” нь орон нутгийн сонгуульд хамаагүй аж. 
2024-08-14

Ёс зүйгүй гишүүдийн тогтоосон ёс бус “стандарт”  

Парламентын шинэ гишүүдэд ёс зүйн хэм хэмжээний талаар номын дуу сонсгоё. Бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ  өргөдөг тангаргаа сахин биелүүлэхэд нь туслах ёс зүйн дүрмийг ой тойнд нь ортол сануулъя. Ард түмний засаглах эрхийг хангах үндсэн зорилго бүхий төлөөллийн дээд байгууллагад гишүүн, хууль тогтоогчоор сонгогдсон хүн үүрэг хариуцлага, ёс зүйн хэм хэмжээгээ хэрхэн ухамсарлаж, нийгэмд зөв үлгэрлэл, манлайлал үзүүлэх ёстойг ч ойлгуулъя. Үгүй бол энэ талаар ойлголт, мэдлэг нимгэн, улс төрийн наад захын соёл, боловсролгүй хүмүүс УИХ-ын гишүүнийг юу ч хийж, яаж ч авирлаж  болох хэмжээгүй эрхт албан тушаалтан мэт ойлгож, буруу булхай зүйлсийг хэвийн үзэгдэл болгох гажуу жишгийг нийгэмд  улам гүн бат “суулгах нь”.
2024-08-12

УИХ-ынхаас ч илүү “тулж ажиллах” сонгууль

УИХ-ын сонгууль дуусаж, шинэ парламент бүрдлээ. Анхны 126 гишүүн хэдийн тангаргаа өргөж, ажилдаа ороод байна. Тэгвэл одоо орон нутгийн сонгуульд анхаарах цаг ирэв. Парламент бодлого тодорхойлж, хууль тогтоодог бол аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид бидний өдөр тутмын амьдралд ойр шийдвэрүүдийг гаргадаг. Тэгэхээр сонгогчид уг сонгуульд илүү “хошуу дүрж”, хариуцлагатай хандах ёстой юм. Эл сонгууль аравдугаар сарын 11-нд буюу 62 хоногийн дараа болно. 
2024-08-09

“Шинэ хоршоо”-нд шинэчлэл хэрэгтэй

Хоршоод хоршиж нэгдэн , нийгэ м, эд ийн засг ийн хөг жилд дорвитой хувь нэ мэр оруулахуйц хэмжээнд үр ашигтай ажилл аж чадд аггү йн гол шалтгаан нь Монг олд үйлд вэрлэл явуулах, бизнес эр хлэ х таатай орч ин, экспортыг дэ мжих бодл ого бүхий экосистем байдаггү йтэй холбоотой.
2024-08-07

Ээлжит бус чуулганаар эцэслэх гэрээ

Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүрэн эрхийн “тоолуур” өнгөрсөн сарын 10-наас гүйж эхэлсэн. Засгийн газрын тухай хуулийн дагуу тэд үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн төслийг бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойш 60 хоногийн дотор УИХ-д өргөн барих ёстой. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх засаглалынхан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслөө ирэх сарын эхний долоо хоногоос хэтрүүлэлгүй УИХ-д уламжлах учиртай. Ирэх аравдугаар сарын 1-нд энэ удаагийн парламент анхны буюу 2024 оны намрын чуулганаа эхлүүлэх тул Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг ээлжит бусаар хэлэлцэн батална гэсэн үг. Засгийн газраас ч дээрх төсөлд санал авах хэлэлцүүлгийг салбар бүрд зохион байгуулж эхэлсэн бөгөөд ойрын үед УИХ-д өргөн барихаар төлөвлөж буй сурагтай
2024-08-06

“20 минутын хот” хэмээх хоосон амбиц

Дэлхийн томоохон хотууд амбицтай бодлого, алсын хараатай концепцоороо өрсөлддөг болсон. Тэд цэгцтэй төлөвлөлттэй, эрсдэлийн дархлаатай, иргэдэд ээлтэй, аюулгүй, хүртээмжтэй хотыг цогцлоохын тулд өөрийн орны онцлог, хууль тогтоомжид нийцүүлэн урт, богино, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөгөө, үзэл баримтлалыг боловсруулан хэрэгжүүлдэг юм. Энэ бүхнийх нь гол цөмд буюу анхаарлын төвд тухайн хотын оршин суугчид байдаг. Боловсруулж буй бодлого, төлөвлөгөө, хэрэгжүүлж байгаа шийдвэр бүрээ иргэдийн өдөр тутмын амьдралын чанарт сөргөөр нөлөөлөхөөргүй, асуудал бэрхшээл дагуулахааргүй байлгахыг чухалчилдаг гэсэн үг.
2024-07-31

Улам их эрхтэй болсон УИХ-ын дарга

УИХ-ын дарга нь гишүүдээсээ илүү эрхтэй байх хууль үйлчилж ирснийг шүүмжилж, эрх зүйн орчныг нь шинэчлэхдээ үүнийг засаж залруулах ёстойг хэлж, анхааруулсан ч хэвээр үлдээжээ. Хавар, намрын гэх тодотголтойгоор жилдээ хоёр удаа зарладаг ээлжит бус чуулганы чөлөө, завсарт үүссэн анхаарал татсан, олон нийтийн эрх ашигтай холбоотой, хойшлуулшгүй асуудлыг шийдэх гэж УИХ-ын гишүүд ээлжит бусаар чуулдаг. Ямар ч шалтгаантай бай, хэний эрх ашиг хөндөгдөж байна вэ гэдгээс шалтгаалан ээлжит бус чуулганыг зарлах уу, үгүй юү гэдэг нь том эрх мэдэл юм
2024-07-24

Түшээдийг төрийн бус байгууллагаас холдуулж дөнгөх үү

Өнгөрсөн парламент халаагаа өгөхөөс өмнө буюу энэ оны тавдугаар сард шинэчлэн баталсан УИХ-ын тухай хуулийн 43.1.4-т “Монгол Улс гишүүнээр элссэн олон улсын байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын гүйцэтгэх удирдлагаас бусад үндсэн чиг үүрэгтэй нь холбоотой сонгуульт албан тушаал” хэмээн тусгаж, гишүүдийн хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаалыг заасан
2024-07-22

Дандаа “давхар дээл”-тэй сайдтай, данхар Засгийн газар

Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдээ наадмын өмнө томилж, сайд нар тангараг өргөснөөр хамтарсан Засгийн газраа байгуулав. Ингэхдээ Ерөнхий сайдаас гадна 22 сайд, 16 яамтай ажиллахаар баталсан юм. Яамдад дэд сайд томилохгүй. Үндсэн хуулийн 39.4, Засгийн газрын тухай хуулийн 23.1.2-т “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ, Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах хүмүүсийг томилсон нь энэ
2024-07-17

Сөрөг хүчнийг сулруулах дэг

Өмнөх УИХ-уудад мөрдсөн зохицуулалтыг хэвээр үлдээсэн бол 126 гишүүнтэй парламентад АН, МАН-аас гадна ХҮН нам бүлгээ байгуулах байв. Сүүлийн 30 гаруй жилийн турш УИХ-д найм болон түүнээс дээш гишүүнтэй болсон нам, эвсэл бүлэг байгуулж ирсэн бол одоогийн парламентаас эл босгыг дээрх хоёр нам л давлаа. Өнгөрсөн тавдугаар сард баталсан УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар нэг нам, эвслээс 10 бат үүнээс дээш гишүүн сонгогдсон бол бүлэг байгуулахаар буй. Уг хуулийн төслийг өргөн барихад эл босго 12 байсан бөгөөд энэ нь 126 гишүүний 10 гаруй хувьтай тэнцэнэ
2024-07-05

Таны нэг л зөв сонголтоор бид дутна

УИХ-ын сонгуульд өрсөлдөх хуулийн шаардлагыг хангасан 1336 нэр дэвшигчид өчигдөр СЕХ-ноос үнэмлэхийг нь гардуулснаар албан ёсны сурталчилгаа эхлэв. Гэхдээ энэ тоонд Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр багтсангүй. Морьд барианаас гарлаа. Тэд өөр өөрсдийн бэлдсэн “гэнэтийн бэлэг”-ээ үлдсэн 16 өдөрт задална. Яагаад тухайн нам, эвслийг, мөн өөрийг нь сонгох ёстой талаар ухуулж, “гэгээрсэн” сайн хүний дүр бүтээх болно.
2024-06-11

Шинэлэг сонгуульд залуус замчилж байна

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвших эрхээ авахад бэлэн болсон хүмүүс сонгуулийн зардлаа босгохоор хандивын данс нээж, олон нийтээс дэмжлэг хүсэж байна. АН-аас Хан-Уул дүүрэгт өрсөлдөх гэж буй сэтгүүлч Ч.Лодойсамбууд гэхэд дансаа зарласнаас хойш 30 минутад 62 хүн, хуулийн этгээдээс 732 сая төгрөг хандивласан тухайгаа хуваалцаж. Энэ удаагийн ээлжит сонгуулиар тойрогт нэр дэвшигчээс гаргаж болох зардлын дээд хэмжээг тус дүүрэгт 1.1 тэрбум төгрөг байхаар Үндэсний аудитын газраас баталсан. Үүнээс илүүг хандиваар цуглууллаа ч зарцуулах нь хориотой тул түүний хувьд сонгуулийн санхүүжилтээ босгох ажил тэгтлээ төвөг удахгүй нь бололтой.
2024-06-06

Н.Номтойбаяр сонгуульд оролцож чадахгүй нөхцөл үүсэв

УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр материалаа хүргүүлсэн нэр дэвшигчдээс 154 нь эхний шатанд бүдрэв. Уг нь нам, эвслээс болон бие даагч нийт 1416 хүн баримт бичгээ СЕХ-нд хүргүүлсэн байжээ. Тус хорооноос пүрэв гаргийн орой эдгээрээс 1245-ыг нь нэр дэвшигчээр бүртгэж, дээрх тооны хүнийг бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр гаргасан нь шуугиан тарьсан юм. Татварын өртэй, баримт бичиг дутуу нь гол шалтгаан байсан аж. Нийт 139 хүнийг ийм шалтгаанаар түдгэлзүүлжээ. Эл зөрчлөө тэд зургаадугаар сарын 2-нд буюу өчигдөртөө багтаан засаж, СЕХ-нд хүргүүлэх боломжтой байлаа. Хэдийгээр бүх нийтийн баяр, амралтын өдрүүд таарсан ч холбогдох төрийн байгууллагууд ажиллаж, тэдэнд зөрчлөө арилгах боломж олгосон байна. Хэдэн хүн материалаа засаж ирүүлснийг СЕХ өнөөдөр мэдээлэх аж.
2024-06-03

Сиймхий тааруулсан томилгоо

УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Б.Болдбаатар, Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх Р.Батрагчаа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах саналаа Төрийн тэргүүн УИХ-д уламжлав. Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшүүлснээр 2018 оны тавдугаар сард Цэцийн гишүүнээр томилсон Б.Буяндэлгэр, Г.Туулхүү нарын оронд тэднийг санал болгож буй. Мөн УИХ-аас санал болгож томилсон Ш.Солонгын бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа тул УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмонг дэвшүүлэх сурагтай. УИХ-ын отгон чуулганыг түр завсарлуулахаас урьтаж, ээлжит сонгуулиас өмнө тэднийг томилчих биз.
2024-05-29