Монгол дахь хувьцааны эрсдэл ба өгөөж
Хэдийгээр ээдрээтэй замыг туулж ирсэн ч Монголын хөрөнгийн зах зээл гараанаас гарч, сэргэлтийн үедээ иржээ. Тиймээс unuudur.mn мэдээллийн сайт Ulzii & Co хамтран Монголын хөрөнгийн зах зээлийн үүх түүх, өнөөгийн байдал, хэтийн хөгжлийн талаар мэдээлэл бэлтгэн цувралаар хүргэхээр боллоо. Өмнөх цувралд Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил хаашаа эргэх вэ сэдвээр мэдээлэл хүргэсэн. Өнөөдрийн сэдэв хувьцаа. Та бүхэн эл нийтлэлээс хувьца гэж юу болох, түүнээс хэрхэн ашиг хүртэх зэрэг багц мэдээлэлтэй болно гэдэгт итгэлтэй байна.
2023-04-13
ХААН Банк үнэт цаасны танилцуулга арга хэмжээ зохион байгууллаа
“Шангри-Ла Улаанбаатар” зочид буудлын Хүндэтгэлийн хүлээн авалтын танхимд зохион байгуулсан тус арга хэмжээнд 800 гаруй гаруй иргэд, хөрөнгө оруулагчид оролцож, ХААН Банкны цаашдын стратеги төлөвлөгөө, бизнесийн үйл ажиллагаа, дижитал шилжилтийн талаар болон нийтэд санал болгож буй үнэт цаасны талаар мэдээлэл авч, улмаар үнэт цаас гаргагч, аудит, үнэлгээ болон хуулийн зөвлөх, андеррайтераар ажиллаж буй байгууллагуудаас сонирхсон асуултууддаа хариулт авлаа.
2023-04-06
Өөртөө үйлчлэх банкны “Digi Go” дижитал салбар, цэгүүдийг нээж эхэллээ
ХААН Банк өдөр тутам хувьсан өөрчлөгдөж буй технологийн эринд харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлж, цаг зав хэмнэсэн ухаалаг бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгосоор ирсэн билээ. Дижитал шилжилтийн хүрээнд, мөн банкны дунд хугацааны стратегид тусгасны дагуу цахим үйлчилгээг харилцагчдад ойртуулах, илүү амар хялбар болгох олон төсөл, хөтөлбөр нэвтрүүлэхээр санаачлаад буйн нэг нь өөртөө үйлчлэх дижитал салбар болон дижитал цэгүүдийг шинээр нээхээр ажиллаж байна.
2023-04-04
“Буянт малчин таны хишиг арвижиг” хадгаламжийн урамшуулалт аян зарлалаа
Хуримтлалтай иргэнийг бий болгох, санхүүгийн зөв дадал хэвшүүлэх, санхүүгийн дархлааг дэмжих, хуримтлуулах сэдлийг нь урамшуулах зорилгоор ХААН Банкнаас 21 аймгийн малчид болон малчин өрхүүдийнхээ дунд “Буянт малчин таны хишиг арвижиг” уриатай хадгаламжийн урамшуулалт аянаа зарлаж байна.
2023-03-31
ХААН Банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд 75 сая ам доллар зарцуулна
ХААН Банк ЕСБХБ-ны Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 10 сая ам доллар, ОУСК-иас эмэгтэйчүүдийг дэмжихэд 65 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийг татан төвлөрүүлсэн бөгөөд энэхүү эх үүсвэрийг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжийн санхүүжүүлэхэд тусгайлан зарцуулах юм.
2023-03-27
Харагддаг, үнэртдэг, сонсогддог “Төгсгөлгүй зурвасууд”
“Хаанбанк галерей”-н куратор Ц.Солонго уран бүтээлийн шинэ үзэсгэлэнгээ “Монгол арт”-д гаргажээ. Өөрийн хариуцдаг, куратороор нь ажилладаг байгууллагадаа үзэгчдээ уриагүйн учир нь хувь, “хувьсгал”-ын ажлаа ялгах гэснээс үүдэлтэй аж.
2023-03-24