Монголын аялал жуулчлалын холбоо сал барын бизнес эрхлэгчдэд зориулан сар бүр зохион байгуулдаг “Аялал жуулчлалын цаг” арга хэмжээнийхээ хүрээнд “Дотоодын нислэгийг нэмэгдүүлэх боломж, хамтын ажиллагаа” сэдвээр 63 байгууллагын дунд санал асуулга явуулжээ. Сүүлийн 20 жилд ахиц дэвшил гараагүй, салбарын хөгжлийг хамгийн их хойш татаж буй зүйл нь дотоодын нислэг гэдгийг оролцогчид санал нэгтэй хэлсэн байна. Монголд 14 хоног аялсан жуулчин дунджаар дөрвөн өдрийг замд өнгөрөөдөг, орон нутгийн нислэгээр зам товчлох сонголт байдаггүйг дурджээ. Манай улсад ирсэн жуулчид хамгийн дөт зам, хямд зардлаар, хугацаа алдахгүй аялъя гэвэл Улаан баатар, Тэрэлж, холдоо Хархорин руу явах сонголттой гэнэ. Харин өөр чиглэлд аялбал өдөр бүр 5-8 цагийг замд өнгөрөөхөөс аргагүй юм байна. Аялал жуулчлалын улирал богино байхад нөлөөлдөг гол шалтгаан нь дотоодын нислэгийн хүртээмж гэдгийг бизнес эрх лэгчид хэлжээ. 2023 оны хувьд гэхэд зөвхөн долоо, наймдугаар сард Мөрөн, Даланзадгад чиглэлд тогтмол нислэгийн хуваарьтай, 3000 орчим суудал бий ч тур операторуудын 94 хувь нь тийз авч чадахгүй байгаа аж. Орон нутгийн нислэгээс болж жуулч ны үйлчилгээний байгууллагуудын бизне сийн улирал ердөө хоёр сар үргэлжилж, Монголын тур операторууд олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа алдаж бай гааг салбарынхан хөнджээ. Санал асуулгад оролцогсдын дунд зөвхөн үүнээс болж жилд 200 гаруй сая төгрөгийн боломжоо алдаж буй компани 10, 50 хүртэлх сая төгрөгийн хохирол амсаж байгаа аж ахуйн нэгж 44, 100 сая төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний алдагдал хүлээсэн нь ес байжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр байгууллагын нэг жил дэх алдагдсан болом жийн өртөг дөрвөн тэрбум давжээ. Манай улс нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад буй. Тэгвэл одоогийн байдлаар тэдгээрийн ердөө 0.3 хувь нь орон нутгийн нислэгээр зорчих боломжтой гэнэ. Аялал жуулчлал хөгжсөн Азийн орнуудад нэг цаг үргэлжлэх орон нутгийн нислэгийн дундаж үнэ 50 ам.доллар бол Монголд 280 ам.доллар байдаг, тур операторууд захиалгаа батал гаажуулахдаа 40 хувийн урьдчилгаа төлдөг нь хамгийн хатуу нөхцөлд тооцогддогийг бизнес эрхлэгчид хэлжээ