ЦУОШГ-аас 2017 оны долдугаар сарын 24-нөөс 31-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар ойрын хоёр хоногт төв, зүүн аймгуудын нутгаар бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарна уу.
Баруун аймгуудын нутгаар: 24,30-нд зарим газраар, 26,29-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд Хангайн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 18-23 градус, Их нуурууд болон Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. 25,30-нд нутгийн хойд хагаст сэрүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар: 24-25нд ихэнх нутгаар бороо, 26-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-30-нд зарим газраар түр зуурын бороо бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 24-26-нд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 22-27 градус дулаан байна. Бусад хугацаанд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 28-33 градус хүрч хална. 30-нд Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар сэрүүснэ.
Зүүн аймгуудын нутгаар: 24-25нд ихэнх нутгаар бороо, 27-28-нутгийн хойд хэсгээр, 26,29-30нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 25-26-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 24-29 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 12-17 градус өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 29-34 градус хүрч хална.
Говийн аймгуудын нутгаар: 24-нд нутгийн хойд хэсгээр, 25,29-30нд зарим газраар, 26-нд нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус өдөртөө 26-31 градус,бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 30-35 градус хүрч хална.