ЦУОШГ-аас 2017 оны долдугаар сарын 17-ноос 24-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар ойрын хоногт зарим газраар түр зуурын бороо орж сэрүүвтэр байх гэнэ.
Баруун аймгуудын нутгаар: 17-19-нд нутгийн зүүн хэсгээр, 20-21-нд нутгийн баруун хэсгээр, 22-23-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 18-23 градус, Их нуурууд болон Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. 23-нд нутгийн хойд хагаст сэрүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар: Ихэнх хугацаанд нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 6-11 градус өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. 23-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Зүүн аймгуудын нутгаар: 17-нд нутгийн хойд хэсгээр, 19, 21-23-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 17-нд бүх нутгаар өдөртөө хална. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 27-32 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 18-19, 22-23нд зарим газраар, 20-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус өдөртөө 27-32 градус,бусад нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 31-36 градус хүрч хална.