ЦУОШГ-аас 2017 оны долдугаар сарын 3-наас 10-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар ойрын хоёр хоног бороо орж, сэрүүвтэр байх гэнэ.
Баруун аймгуудын нутгаар: 3-нд нутгийн хойд хэсгээр, 4,8-нд зарим газраар бороо, 6-7-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. 3-4нд салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 3-4нд сэрүүвтэр байна. Бусад хугацаанд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 22-27 градус, Их нуурууд болон Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 26-31 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: 3-4-нд ихэнх нутгаар, 5-нд зарим газраар бороо, 6,8-нд ннутгийн баруун хэсгээр, 7,9-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. 3-5-нд салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 3-5-нд бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 22-27 градус, Орхон-Сэлэнгийн сав нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 27-32 градус хүр хална.
Зүүн аймгуудын нутгаар: 3-нд зарим газраар, 4,9-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо, 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-7нд зарим газраар, 8-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 3-5-нд ихэнх нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 32-37 градус халуун байна. Бусад хугацаанд шөнөдөө 13-18 градус өдөртөө 26-31 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 5-нд зарим газраар, 6-7-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 3-4, 8-9нд ихэнх нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 32-37 градус хүрч хална. 5-7-нд бага зэрэг сэрүүсч шөнөдөө 14-19 градус өдөртөө 26-31 градус дулаан байна.