Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо буюу Богд Уулын хойд Залаатын аманд түймэр гарч байна гэсэн дуудлага 14.58 минутанд нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу гал унтраах 63 дугаар анги очсон ба нэмэлтээр 10, 14, 35 дугаар анги болон Нийслэлийн аврах 105 дугаар ангийн 60 гаруй албан хаагч очиж, үүрэг гүйцэтгэн, 16.40 минутанд түймрийг цурманд оруулж, бүрэн унртаахаар ажиллаж байна