ЦУОШГ-аас 2017 оны тавдугаар сарын 22-ноос 29-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар ойрын хоногуудад бүх нутгаар халж хуурайшилт ихсэнэ.
Баруун аймгуудын нутгаар: 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн зүүн хэсгээр бороо хур тунадас орно. Салхи 26-27-нд зарим газраар 14-16 м/с, Алтайн уулсаар түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. 23-26-нд Завхан, Баянхонгорын хойд шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 23-28 градус дулаан байна. 27-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар: 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хэсгээр бороо хур тунадас орно. Салхи 27-нд зарим газраар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 23-26-нд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 17-22 градус, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 11-16 градус өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 24-29 градус хүрч хална. 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд бүх нутгаар сэрүүсч Хөвсгөл, Хангайн уулсаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн цочир хүйтэрнэ өдөртөө 10-15 градус дулаан байх төлөвтэй..
Зүүн аймгуудын нутгаар: 23-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд хойд хэсгээр, 28-нд зарим газраар бороо хур тунадас орно. Салхи 23-нд зарим газраар 12-14м/с, 27-28нд ихэнх нутгаар 15-17 м/с, 28-нд зарим үед 18-20 м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 22-23-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна. 24-27-нд халж Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 29-34 градус дулаан байна. 28-нд сэрүүсч Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 12-17 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 28-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 27-28-нд ихэнх нутгаар 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. 22-нд сэрүүвтэр байх ч цаашдаа 28-ныг хүртэл халж 24-27-нд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 31-36 градус хүрч хална. 28-нд ихэнх нутгаар сэрүүснэ.