ЦУОШГ-аас 2017 оны тавдугаар сарын 15-аас 22-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар ойрын гурван хоногт бүх нутгаар халж хуурайшилт ихсэнэ.
Баруун аймгуудын нутгаар: 17-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Салхи 16-19-нд зарим газраар 14-16 м/с, 17-18-нд Алтайн уулсаар түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. 15-17-нд бүх нутгаар дулаарна. Бусад хугацаанд Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 12-17 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: 18-19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 18-19-нд зарим газраар 14-16 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 15-17-нд халж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 2-7 градус өдөртөө 16-21 градус, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 10-15 градус өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 22-27 градус дулаан байна. Цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ.
Зүүн аймгуудын нутгаар: 18-19-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 18-нд ихэнх нутгаар 18-20 м/с, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 15-18нд ихэнх нутгаар халж Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. Цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ.
Говийн аймгуудын нутгаар: 21-нд зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи 17-20-нд ихэнх нутгаар 14-16 м/с, 18-нд зарим газраар 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. 15-19-нд ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 27-32 градус хүрч хална. Цаашдаа бага зэрэг сэрүүснэ.