ОХУ-ын Сибирийн бүс нутагт дэгдсэн ойн түймрийн талбай хоногийн дотор 40 гаруй хувиар тэлж, 1700 га болжээ. Эрхүү муж, Өвөр Байгалын хязгаарт хамгийн олон түймрийн голомт бүртгэгдлээ гэж ой хамгаалах “Авиалесоохрана” албанаас мэдээлжээ. Тодруулбал, Сибирийн гал түймрийн хамрах талбай нэмэгдсэн.
Эрхүү мужид 802, Өвөр Байгалын хязгаарт 762 га ой шатаж байна. Тувад 65, Красноярскт 35 гад, Буриад, Бүгд Найрамдах Алтай Улсад бага хэмжээний түймэр бүртгэгджээ. Сибирийн ойн түймрийн талбай нэг хоногийн дотор 1200-аас 1700 га болж тэлэв. Түймэртэй тэмцэхэд 227 хүн, 35 нэгж техникийг дайчилжээ. Түймрийн гол шалтгаан нь ихэнхдээ хүний хүчин зүйлтэй холбоотой бөгөөд баярын өдрүүдэд халж, хүчтэй салхитай байснаас хамрах хүрээ нь тэлсэн байна.