ЦУОШГ-аас 2017 оны тавдугаар сарын 8-наас 15-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж салхи шуургатай сэрүүхэн байх гэнэ.
Баруун аймгуудын нутгаар: 8-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, 11-нд нутгийн баруун хэсгээр, 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хэсгээр бороо уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 9-нд Алтайн уулсаар, 10-нд нутгийн зүүн хагаст 14-16 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүн байна. Бусад хугацаанд Идэр, Тэсийн голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус, Олон нуурын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 15-20 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: 8, 11-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд зарим газраар бороо хур тунадас орно. Салхи 8-нд зарим газраар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр 7-12 м/с, зарим үед 15-17м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 8-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 11, 12-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарч хугацааны сүүлчээр өдөртөө Дархадын хотгороор 10-15 градус, Орхон-Сэлэнгийн саваар 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 8-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо, 9, 10-нд зарим газраар, 11-нд ихэнх нутгаар, 12-14-нд нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 8, 10-нд ихэнх нутгаар, 11-нд зарим газраар, 12-нд нутгийн зүүн хэсгээр 12-14 м/с, зарим үед 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 9-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч нутгийн баруун хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө шөнөдөө 5-10 градус дулаан, нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 8, 10-нд ихэнх нутгаар, 11-нд зарим газраар 12-14м/с, зарим газраар үед 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11,12-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө бүх нутгаар 18-23 градус дулаан байна.