ЦУОШГ-аас 2017 оны тавдугаар сарын 1-нээс 8-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар хугацааны дунд үеэр хур тунадас орж, салхи шуургатай сэрүүхэн байх гэнэ.
Баруун аймгуудын нутгаар: 1, 3-нд зарим газраар, 2-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойон цас орно. 7-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 1-3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст 14-16 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 20-24 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-4-нд ихэнх нутгаар сэрүүсч Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор болон Алтай өвөр говиор 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус хүрч дулаарна.
Төвийн аймгуудын нутгаар: 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-3-нд ихэнх нутгаар, 4-нд зарим газраар бороо хур тунадас орно. Салхи 1-4-нд зарим газраар 12-14 м/с, 3-4-нд нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 2-4-нд сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарч хугацааны эх болон сүүлчээр өдөртөө Дархадын хотгороор 10-15 градус, Орхон-Сэлэнгийн саваар 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 2-3нд нутгийн баруун хэсгээр, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 2-5-нд ихэнх нутгаар 12-14 м/с, 3-4-нд зарим газраар 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 1-2-нд ихэнх нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 25-30 градус хүрч дулаарна. 3-нд нутгийн баруун хагаст, 4-5-нд бүх нутгаар сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 8-13 градус дулаан байна. 6-наас дулаарна.
Говийн аймгуудын нутгаар: 2-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн бороо, 4-нд нутгийн хойд хэсгээр бороо хур тунадас орно. Салхи 1-4-нд ихэнх нутгаар 14-16 м/с, 3-4-нд зарим газраар 20-24 м/с хүрч шороон шуурга шуурна. 1-2-нд шөнөдөө 8-13 градус өдөртөө 24-29 градус хүрч дулаарна. 3-5-нд сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. 6-наас дулаарч өдөртөө бүх нутгаар 18-23 градус дулаан байна.