Хан-Уул дүүргийн 4-р хороо Нүхтийн амны баруун энгэрт түймэр гарсан дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12.24 цагт ирсэн. Дуудлагын дагуу цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч нийслэлийн Аврах анги, Гал түймэр унтраах 10, 14, 18, 30, 65 дугаар анги, Нийслэлийн Аврах 105, Аврах тусгай анги зэрэг найман анги, салбарын нийт 190 гаруй албан хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Урьдчилсан байдлаар түймэрт 7-8 га талбай шатсан гэсэн мэдээллийг түймрийн голомтод ажиллаж байгаа албан хаагчид өглөө.
Модны хаяанаас эхэлж шатсан түймэр тархаж ой руугаа нилээд орсон байдалтай байгаа юм байна. Албан хаагчид шуурхай ажиллан түймрийн тархалтыг зогсоож цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.