Байгальд хамгийн ээлтэй тээврийн хэрэгсэл гэгддэг унадаг дугуйг өдөр тутамдаа хэрэглэдэг, сонирхдог залуус энэ сарын 30-нд Туул голын ойр орчмыг цэвэрлэж, хогноос ангижруулах нь.
“Залуу дугуйчин” клубээс санаачлан 2003 оноос хойш жил бүр зохион байгуулж буй “Хатан Туул голоо хайрлан хамгаалцгаая” уриатай их цэвэрлэгээнд энэ жил “Cannondole Mongolia” дэлгүүр, дугуйн аяллын “Уулын эзэн МТВ” клубийнхэн нэгджээ.
Мөн залуус сайн дураараа их цэвэрлэгээнд оролцож болох аж. Дашрамд дуулгахад, залуус энэ арга хэмжээг 14 жил зохиохдоо 850 гаруй шуудай хог цэвэрлэжээ.