Цөс, нарийн бүдүүн гэдэс, ходоодоо гэрийн нөхцөлд нэг дор угаах хялбар аргыг та бүхэнд зааж өгье. Их олон хүн яаж цөсөө ,гэдсээ цэвэрлэх вэ гэж асуудаг.
Энэ аргыг хэрэглэхээсээ өмнө ЭХО-д заавал харуулж цөсний чулуутай эсэхээ мэдсэн байх шаардлагатай шүү.Цөсний чулуутай хүн хэрэглэхийг хориглоно.
Хавар болж элэгний судал дэлгэрдэг үе ирж байгаа тул цөсөө цэвэрлэх нь элгээ хамгаалах,цөсний чулуу үүсэхээс сэргийлэх,цөсний өтгөрлийг арилгах,хоолны шингэц сайжруулахад зайлшгүй хэрэгтэй юм.Мөн хүний бүдүүн гэдэсний хананд 2-3 кг шавдас бохирдол хуримтлагдсан байдаг тул хоол боловсруулах үйл ажиллагааны явцад үүссэн бохирдолыг цэвэрлэх нь бүдүүн гэдсэнд эмгэг бактери үүсэхээс сэргийлэх,хэвийн бичил биетүүдийн үйл ажиллагааг сайжруулах, шимэгчийг гадагшлуулан цэвэрлэх, гоо сайхан талаасаа арьсыг өнгөлөг, эрүүл болгох, бие махбодын эрт өтлөх, эрт үрчлээтэх явцыг удаашруулах ,өтгөн хаталтыг зогсоох, ингэснээр элдэв өвчнөөс сэргийлэх чухал ач холбогдолтой юм.
Энэ угаалтыг амралтын өдрөө өглөө эрт 7-9 цагийн хооронд өлөн дээрээ хийх нь зохимжтой.Эхлээд цөс гэдэс цэвэрлэх усаа бэлдэнэ. 40*с орчим бүлээн буцалсан 5-6 л орчим цэвэр усан дээр 1 атга хоолны нунтаг давс хийгээд сайтар хутган уусгана.Бэлдсэн усаа 2 цагт багтаан аажмаар ууж дуусгана.Ус их мэт санагдан бэрхшээж магадгүй ч эхний 1-2 л орчим усыг уусны дараа гэдэс чинь гүйлгэж эхэлмэгц тэгж санагдахаа болино.Ходоод нарийн гэдэсний сөргөөтэй хүмүүс огих гээд байдаг тул энэ тохиолдолд бага багаар ходоодондоо цочрол өгөхөөргүйгээр ууж дуусгана.
Угаах явцдаа суниах,бэлхүүсээрээ 2 тийш эргэх,өвдөг дээрээ сууж босох,2 хажуу тийшээ хазайх зэрэг хөдөлгөөнүүдийг хийх нь гэдсэн дэх ус хоол боловсруулах замын дагуу доошлоход тустай байдаг.
Угаах явцдаа гаргасан өтгөнөө ажиглах нь ач холбогдолтой байж болох юм.Яагаад гэвэл эхний удаад бүдүүн гэдсэнд байгаа өтгөн нэлээн шингэрэн гадагшилдаг.Дараа нь нарийн гэдсэнд байгаа дутуу боловсорсон хоол усаар шингэрэн гарах үед өтгөнөөр бохирлогдсон ус шиг зүйл гадагшилдаг.Хамгийн сүүлд цөс угаагдан гардаг тул сүүлийн 2-3 л усыг уугаад гарч байгаа зүйл нь нарийн гэдэс угаагдах үед гарч байсан өтгөнөөр бохирлогдсон ус нь шаравтар туяатай ,цөс их зогсонгишилтой хүмүүст ногоовтор туяатай ус шиг зүйл болон гадагшилдаг юм. Ингэвэл таны цөс ,ходоод ,нарийн бүдүүн гэдэс сайн угаагдан цэвэрлэгдлээ гэж бодоход болох юм.
Энэ аргаар жилд 2 удаа угаахад болно.Угааж дууссанаасаа хойш 2 цагийн дараа хооллоно.Тэр өдөртөө хөнгөн хоолловол сайн. Түүнээс хойш эрүүл мэндийнхээ төлөө нэг өдрийн турш хийсэн ажлаа талаар болгохгүйн тулд шарж хуураагүй ,өөх тос багатай хоол хэрэглэж хэвшээрэй.
Танд сайн сайхныг хүсье.