Монгол улсын Үндэсний статистикийн хорооноос 2016 оны 3-р улиралд гаргасан судалгаагаар ажилгүйдлийн түвшин 9.4%-тай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3%-иар өссөн үзүүлэлттэй байна. Иймээс МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж Монгол Улсын хэмжээнд залуучуудын ажилгүйдэлд эзлэх хувийг бууруулах үндсэн зорилгынхоо хүрээнд "Ажилгүйдлийг анагаая” хөдөлмөрийн яармагийг 2016.11.24-ний Пүрэв гарагт Монголын Залуучуудын Холбооны "Залуус” танхимд зохион байгуулах гэж байна.
Тус хөдөлмөрийн яармагаар ажил олгогчид болон оюутан залуучуудыг холбон нээлттэй ажлын байранд зуучлах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй аж ахуй нэгж байгууллагуудыг сурталчлах, ажил хайгчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, цагийн ажил хайгчдад чиглүүлэх сургалт, зөвлөгөө өгөх үйл ажиллагаануудыг зохион байгуулах аж