115 дугаар сургуулийн дээд давхарыг кембрежийн сургалттай сургууль аваад удаж байгаа бөгөөд үндсэн сургуулийх нь сурагчдад анги танхим нь хүрэлцдэггүйгээс 3 ээлжээр хичээллэж сүүлийн ээлжийн сурагчид орой 9 цагт тарж байна. Үүнээс болж хүүхдүүд дээрэмдүүлэх хичээллэх эрч хүч буурах гээд олон сөрөг үр дагаварууд гарч байгаа юм. Асуудлаа харъяа яаманд удаа дараа тавьж ирсэн ч шийдэгдээгүй олон жил болж байгаа учир сурагч хүүхдүүд энэ байдлыг эсэргүүцэж 08:00, 13:00 цагаас хичээл хаялт хийж байгаа ажээ.