Эмэгтэйчүүдийн 5000 метрийн уралдааны үеэр шагайндаа гэмтэл авсан АНУ-ын тамирчин Эббэй Д'Агностинод Шинэ Зеландын гүйгч Никки Хэмблин тусалж байгаа дүр зураг гэрэл зурагчны дуранд буусан байна. Америк гүйгч 3000 метр гүйгээд шагайндаа гэмтэл авсан аж.
Бие биедээ тусласан гүйгч бүсгүйчүүд хамгийн сүүлийн байрт орсон ч олимпийн алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид шиг баярлаж байв.
Энэ төрөлд урьдчилсан уралдаанд Алмаз Айана 15:04.35 минутад барианд орж түрүүлсэн бол шагайны гэмтэлтэй уралдаанаа дуусгасан америк бүсгүй 17:10.02 минутад замаа дуусгасан байна. Хэрвээ бэртээгүй бол Агностино хэсгээ тэргүүлэх тамирчдын тоонд орж байлаа.