Германы каное слалом төрлийн дасгалжуулагч Стефан Хенц өнгөрсөн долоо хоногт олимпийн тосгоны ойролцоо авто машины ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Энэ жил 35 настай, Афины олимпийн мөнгөн медальт каное завийн слалом төрлийн Германы шигшээ багийн дасгалжуулагч Стефан Хенц автомашины ослоор амиа алджээ. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт олимпийн тосгоны ойролцоо такси барьж яваад осолд орж, тархиндаа хүнд гэмтэл авсан юм.
Германы олимпийн хорооноос энэ талаар албан ёсоор мэдэгдэж, гэр бүлийхэнд нь эмгэнэл илэрхийлжээ.
Тус улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Алфонс Хорманн “Энэ аймшигтай мэдээний дараа амнаас үг унахгүй байна” гэж мэдэгдсэн юм.
Түүнчлэн Олон улсын олимпийн хорооны босс Томас Бах “Өнөө өглөө ОУОХ том хохирол амслаа” гэж хэлсэн байна.
Германы олимпийн хорооноос нэрт тамирчныхаа дурсгалыг хүндэтгэж, өнөөдөр ордонд байгаа улсынхаа бүх далбааг хагас мандуулахыг хүсчээ.
Талийгаачтай хамт осолд орсон каное завиний тамирчин Кристиан Каедингийн хувьд бага зэргийн бэртэл авсан бөгөөд эмнэлэгээс гарсан байна.