Дөрвөн жилд нэг удаа болдог олимпийн үеэр "Nike" брэндийн борлуулалт өсдөг. Харамсалтай нь энэ цаг үе өөрчлөгдөж байгаа бололтой. Өнгөрсөн баасан гаригаас хойш гаргасан тооцоогоор "Nike"-ийн борлуулат ердөө 1 хувиар нэмэгдсэн бол "Under Armour" 2.3 хувь, "Adidas" 5.9 хувиар нэмэгдсэн байна.
Зөвхөн Хойд Америкт Германы "Adidas" брэндийн борлуулалт энэ онд 26 хувиар өссөн бол "Nike" өмнөх жилтэй харьцуулахад 10 хувиар буурсан аж.
"Nike"-ийн уналтад "Under Armour"-ын өсөлт ихээхэн нөлөөлж буйг мэргэжилтнүүд онцолж байна.