Америкийн домогт тамирчин Майкл Фелпс гайхамшигт амжилтаа ахиулсаар байна. Тэрбээр өчигдөр Риогийн олимпийн дөрөв дэх алтан медалиа хүртсэнээр олимпийн нийт алтан медалийн тоо нь 23-д хүрлээ. Энэхүү 23 алтан медалийн 13-ийг нь Фелпс ганцаарчилсан төрлөөр хүртсэн юм. Ингэснээр МЭӨ 164-152 оны хооронд дөрвөн олимпоос нийтдээ 12 алтан медаль хүртсэн Леонид Родосскигийн амжилтыг эвдсэн гэж мэргэжилтнүүд үзсэн байна.
Тэгвэл гайхамшигт "Хүн загас"-ын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
1. Долоон настайгаасаа эхлэн усан спортоор хичээллэсэн Майкл Фелпс 2000 онд15 настай байхдаа анхныхаа олимпод оролцож байжээ.
2. Фелпс хамгийн анхы Олимпод оролцохдоо хоёр гараараа зэрэг даллаж сэлэх төрөлд 200м-ийг 1 минут 57 секунтэд туулсан амжилтаараа дэлхийд 2-рт эрэмблэгдэж байсан. Харин 2009 онд Фелпс тэр амжилтаа 1 минут 51 секунт болгон ахиулж шинэ дээд амжилт тогтоосон юм.
3. Фелпс өдөр бүр 3-6 цаг бассейнд сэлж, долоо хоногийн таван өдөрт зааланд бэлтгэл хийдэг нь түүний амжилтын үндэс болсон байна.
4.Тэрбээр 31 дэх төрсөн өдрөөрөө 14,000 хүний өмнө найз охиндоо гэрлэх санал тавьж байсан.
5. Түүний дасгалжуулагч Боб Боумэн байнга хажууд нь байдаг байсан. Одоо Боб Боумэн түүний дасгалжуулагч хэвээр байгаа ч тэр болгонд хамт байх шаардлагагүй болсон.
6. Хэрвээ Майкл Фелпс нь УЛС байсан бол олимпын медалийн тоогоор 40-р байранд эрэмбэлэгдэхээр байгаа аж.
7. Майкл Фелпсийн дангаар эзэмшиж рекордын араас Австри, Аргентина, Ямайка, Казакстан зэрэг улс эрэмбэлэгдэж байна. Харин манай орны хувьд олимпын нийт медалийн тоогоор 2 алт, 4 мөнгө, 13 хүрэл медальтайгаар 74-р байранд бичигддэг ажээ.
8. Олон тамирчны шүтээн болсон тэрбээр Майкл Жорданыг биширдэг гэнэ
9. "Усан спортын түүхэнд өмнө нь хэний ч гаргаж байгаагүй амжилтыг гаргасан энэ үедээ би энэ спортын орхино” гэж Майкл Фелпс нэгэн ярилцлагадаа хэлж байсан бол Рио-2016""ын дараа тэрбээр зодог тайлахаа мэдэгдээд буй.
10. Тэрбээр наран шарлагын газар болоод ямар ч далайд усанд орох тийм дуртай биш бассейнд л ордог юм байна.