Рио-2016 олимпийн наадмын талбайн теннисний төрөл дуулиантайхан боллоо. Томчуудад халгаатай эхэлсэн энэ төрлийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалд дэлхийн шилдгүүд бус Пуэрто-Рика улсын даруухан теннисчин Моника Пуиг аваргалав. Тэрбээр финалд дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй Анжелика Керберийг буулган авчээ.