Сонирхогчдын боксын 60 кг-д хүч сорьсон Доржнямбуугийн Отгондалай хагас шигшээд шалгарч, медалийн тавцанд зогсох нь тодорхой боллоо.
Манай тамирчин өнөөдөр Алжирын боксчин Реда Ренбаззизыг 3:0-ээр буулган авч, олимпийн медальтан болсон юм. Манай тамирчин мөнгөн медалийн төлөө Францын Софьян Үмия тулалдана.
Д.Отгондалай Монголын боксын түүхэнд долоо дахь медалийг эх орондоо авчирсан юм. Үүнээс өмнө Сөүлийн олимпод Н.Энхбат хүрэл, Барселонад Н.Баярсайхан хүрэл, Бээжинд Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгө, Лондонд Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль авсан түүхтэй.
Отгондалай хийх хагас шигшээ тоглолт Монголын цагаар наймдугаар сарын 15-ны буюу даваа гаригийн өглөөний 6:30-д тулалдана.
Энэ өдөр Э.Цэндбаатар Беларусын Дмитри Асанаутай 00:00 цагаас, Б.Чинзориг ОХУ-ын Виталий Дунайцевтай 00:45 цагаас мөн тулалдах хуваарьтай.